"НОГООН ЖЭЙД" БОЛОВСРОЛЫН ТӨВ
 
Ногоон Жэйд боловсролын төв нь Их Британи, Хонгконг, Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй байгууллага юм. Бид чанартай боловсролыг хөхүүлэн дэмжих, оюутан залуус маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм мэдлэгийг олж авах боломжийг бий болгохын тулд Английн боловсролын хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Манай боловсролын төвийн үйл ажиллагааны чиглэл нь:
  • Гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутан залууст зөвөлгөө өгөх
  • Дэлхийн шилдэг сургуулиудад тэтгэлэгтэй элсэн сурахад туслах
  • Англи хэлний шаталсан сургалтууд
  • IELTS, TOEFL-д бэлдэх  
  • IGSCE/A LEVEL гэрчилгээ авах шалгалтанд бэлдэх
  • TEFL англи хэлний багшлах эрхийн сертификаттай сургалт
  • Солонгос хэл
  • Герман хэл
  • Компьютер
  • Хүүхдийн англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг тус тус боловсруулан ажиллаж байна.
Дэлхий нийт даяарчлагдаж буй эрин үед оюутан залуус орчин үетэй хөл нийлүүлэн алхах цорын ганц зөв гарц бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших өөрийн хүссэн салбарт амжилт бүтээлтэй ажиллах, эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах явдал билээ. Та манай төвд хандсанаар өөрийн хүссэн зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшлах болно. Өндөр мэдлэг чадвартай багш нар найрсаг хамт олон болон тохилог анги танхимдаа таныг урьж байна.
 
Дэлхийн шилдэг боловсролыг
"НОГООН ЖЭЙД" БОЛОВСРОЛЫН ТӨВӨӨС