fbpx

IGCSE / A level сургалт

ОЛОН УЛСЫН СУУРЬ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ

“Ногоон Жэйд” боловсролын төв нь Их Британийн Pearson Edexcel олон улсын элсэлтийн ерөнхий шалгалтын комиссын албан ёсны төлөөлөгч бөгөөд “ADVANCED LEVEL” болон “INTERNATIONAL GENERAL CERTIFICATE OF SECONDAY EDUCATION”-ийн боловсролын хөтөлбөрийг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад түгээх эрхийг авч хэрэгжүүлэх болсондоо нэн таатай байна. “A LEVEL” болон “IGCSE” хөтөлбөр нь 14-18 насныханд зориулсан хамгийн түгээмэл олон улсын шалгалт бөгөөд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд хийгээд ажил олгогчдын зүгээс хүлээн зөвшөөрдөг ахиц амжилтыг илэрхийлдэг олон улсын гэрчилгээ билээ. “A LEVEL “ болон “IGCSE” сургалтын хөтөлбөрийг дэлхий даяар 120 оронд болон Их Британий 350 сургуулиудад хүлээн зөвшөөрдөг бөгөөд 40 гаруй хичээлээс цаашид сурах мэргэжлийн дагуу гадаад хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан зэрэг хичээлүүдээс сонголт хийж суралцан шалгалт өгдөг юм.