fbpx

Өсвөр насны хүүхдийн англи хэлний онлайн сургалт

Үргэлжлэх хугацаа 2 сар

Хэзээ ч хаанаас ч хичээлээ үзэж болно

Шинэ хичээл бүрийг хязгааргүй давтаж үзэх боломжтой

Олон жилийн туршлагатай PhD цолтой Англи багшийн боловсруулсан хөтөлбөр

Хөгжөөнт тоглоом, унших материал, 7 хоног тутмын зөвлөгөө, лайв видео

Төлбөр- үндсэн 180,000₮ → нэг сарын 90,000₮

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ОНЛАЙН СУРГАЛТ

Монгол сурагчдын хувьд англи хэлийг 5-р ангиас эхлэн үздэг билээ. Гэвч хүүхдийн ерөнхий боловсролын сургалтаар олж авсан мэдлэг цаашид гадаадын их дээд сургуульд элсэн ороход хангалттай байж чаддаггүй.
Иймд манай боловсролын төв таны хүүхдэд насан туршийн мэдлэг болох англи хэлний  сургалтыг тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн хамтаар санал болгож байна.

Суурьтай анхан

Дүрмийн дагуу зөв бичих, хам сэдвийн хүрээнд яриаг дэмжлэгтэй ойлгож, өөрийгөө илэрхийлж сурах

Анхан дунд

Дүрэм, цагийн хоорондын нарийн ялгааг таньж мэдэх, эсээ бичих, үндсэн мэдлэгийг өргөжүүлэх

СУРГАЛТЫН ТҮВШИН:

СУУРЬТАЙ АНХАН

Суурьтай анхан шат:

Тус түвшинд суурь мэдлэгтэй, чөлөөтэй уншиж чаддаг боловч дүрмийн мэдлэг дутмаг, ярианы болон бусад чадвараа нэмэгдүүлэх зорилготой хүүхдүүд суралцахад тохиромжтой. Хүүхдийн өдөр тутмын харилцан яриаг ойлгох, ярилцах чадварыг нэмэгдүүлнэ. Мөн дүрмийг нарийвчилсан бүтцийн аргаар зааж өгнө.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 20
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр онлайн хичээл
2 өдөр live meeting
Хичээллэх цаг Онлайн хичээлийг хүссэн үедээ үзэх боломжтой
Live хичээлийг нөхөж үзэх боломжтой

АНХАН ДУНД

Анхан дунд шат:

Харилцан  яриа ойлгодог боловч чөлөөтэй ярьж чаддаггүй, дүрмийн мэдлэгээ гүнзгийрүүлэх сонирхолтой, бичих чадварт илүү суралцахаар зоригсод уг түвшинд суралцвал тохиромжтой. Дүрмийн мэдлэгийг өргөн хүрээнд заахаас гадна өөрийн сонирхсон сэдвээр эсээ, зохион бичлэг бичих чадварт сургана. Түүнчлэн хэлний бусад чадварын мэдлэгийг давхар өргөжүүлнэ.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 20 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр онлайн хичээл
2 өдөр live meeting
Хичээллэх цаг Онлайн хичээлийг хүссэн үедээ үзэх боломжтой
Live хичээлийг нөхөж үзэх боломжтой

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Хичээлийн
хөтөлбөр

Хүүхдийн насны онцлог, сэтгэхүйн онцлогт тохирсон хэлний үндсэн чадварууд болон дүрмийн мэдлэгийг хөгжүүлэх хөтөлбөр

Залуу
багш

Олон жилийн туршлагатай, PhD цолтой Англи багшийн хяналтан доор, тус багшийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу  хүүхдийн сонсох, бичих, унших болон дүрмийн хичээлүүдийг мэргэжлийн, залуу  Монгол багш чанартай заана.

Цогц мэдлэг

Хэлний 4 чадвар болох унших, бичих, ярих, сонсох болон дүрмийн мэдлэгийг ижил түвшинд хөгжүүлэхээс гадна өдөр тутмын амьдрал дээр хэрэглэх практик мэдлэгийг олгоно.

Уян хатан

Англи хэлний үндсэн чадваруудаа сайжруулахаас гадна сонирхолтой аргаар дүрмийн мэдлэгээ нэмэгдүүлэх бөгөөд видео хичээлүүдийг суралцаж байх хугацаандаа хэдэн ч удаа давтан үзэх боломжтой тул суралцагч өөрийн хурдаар суралцаж, шинэ мэдлэгийг баттай олж авах боломжтой.