fbpx

Англи хэлний хүүхдийн зуны сургалт

Үргэлжлэх хугацаа 1 сар

Хичээл эхлэх огноо: 2021 оны 06 сарын 14

Цагийн сонголт: 10:00-11:30, 14:00-15:30

Насны ангилал: 7-10, 11-14

Сонирхолтой, бүтээлч хичээлийн хөтөлбөр

Төлбөр- 240,000₮

Сэтгэл хөдөлгөм зуны аялалд хамтдаа явцгаая!

Сансар огторгуйгаар аялангаа төрөл бүрийн зүйлийг мэдэж авах зорилготой “Хүүхдийн Зуны Англи хэлний сургалт” сансрын хөлөг маань хөөрөхөд бэлэн болоод байна!
Энэхүү аялалд гарснаар хүүхэд олон янзын гариг эрхэстэй танилцах бөгөөд гариг тус бүр дээр авхаалж шаардсан даалгавруудыг биелүүлж, хөгжөөнт тоглоом тоглож, сонирхолтой таавруудыг тааж шинэ мэдлэгийг олж авах юм. Аялалын явцад хүүхдүүд Англи хэлний мэдлэгээ тэлэхээс гадна багаар ажиллах чадварт суралцаж, гар урлалд шамдах зэргээр цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх болно.

НАСНЫ АНГИЛАЛ

Хүүхдийн Зуны Англи хэлний сургалт нь 7-10 нас, 11-14 нас гэж хоёр хуваагдах ба 1 ангид нийт 10 хүүхэдтэй хичээллэдэг учир хүүхэд бүртэй тулж ажиллан, үр бүтээлтэй сургалтыг явуулдаг.

ХӨТӨЛБӨР

Сургалт нь Англи хэлний мэдлэгийг олгохоос гадна хүүхдийн бүтээлч сэтгэлгээ болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх адал явдалтай, сонирхолтой хөтөлбөртэй.

ЦАГИЙН СОНГОЛТ

Тус хөтөлбөр нь өглөөний анги 10:00-11:30, өдрийн анги 14:00-15:30 гэсэн хоёр цагийн сонголттой.

СУРГАЛТЫН АГУУЛГА:

ЗУНЫ ХӨТӨЛБӨР

ХҮҮХДИЙН ЗУНЫ АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР:

Хүүхдийн зуны Англи хэлний хөтөлбөр нь хүүхдэд үсэгнээс нь эхлэн Англи хэлний анхан шатны мэдлэгийг олгох бөгөөд улмаар өнгө, дүрс, хоол хүнс, амьтад зэрэг олон төрлийн сэдвийг үзэж Англи хэлний анхан шатны өргөн хүрээний мэдлэгтэй болох сургалт юм. Түүнчлэн тус сургалт нь хүүхдийн насны онцлогт тохирсон зохиомжит байдлаар ордог бөгөөд хичээлийн явцад хүүхдийн нийгэмшилд тустай, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх тусгай хичээлүүдийг багтаасан болно.

 

Сургалт үргэлжлэх хугацаа 4 долоо хоног
Нийт хичээллэх цаг 30 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 5 өдөр
Хичээллэх цаг 10:00-11:30
14:00-15:30

ХӨТӨЛБӨРӨӨР ҮЗЭХ ХИЧЭЭЛҮҮД