Гадаадын их дээд сургуулиудад бакалаврын хөтөлбөрт хамруулах болон тэтгэлэгт хөтөлбөр

Ногоон Жэйд сургалтын төв нь дэлхийн Топ-100,Топ-500 багтдаг шилдэг 200 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд гадаадын шилдэг их дээд сургуулиудад сурахаар төлөвлөж буй оюутан сурагчдад тэтгэлэгтэй бакалавр, магистр, докторын сургалтад зуучилж, зөвлөгөө мэдээллээр хангаж байна.

Манай боловсролын төв нь Америк, Англи, Австрали, Канад, Европ болонАзийн их дээд сургуулиудад нийт 160 гаруй мэргэжлээр элсэн сурах боломжтой.

 Элсэлтийн хугацаа / сургуулиудын элсэлт орон улсаас хамаарч өөр өөр байдаг/

-9 дүгээр сар

-1 дүгээр сар

-3, 5 дугаар сар эхэлнэ

Хичээл эхлэхээс 3 сарын өмнө элсэлтийн өргөдөл гаргах шаардлагатай бөгөөд сургуулиас урилга авах болон виз мэдүүлэхэд 2 сар орчим шаардагддаг ба үлдсэн нэг сард хувийн бэлтгэлийг хийхэд хүрэлцэхүйц хугацаатай байхаар зохицуулсан байна.

 Элсэлтийн шалгуур

-Аттестатын голч оноо

-Англи хэлний мэргэжлийн шалгалтууд болох IELTS/TOEFL/Pearson шалгалтуудыг аль нэг оноотой байх

-IGCSE/ A LEVEL/ SAT оноотой бол давуу тад болно

-Сурлагын амжилт гаргасан бол батлах бичиг баримт

-Өргөдлийн хураамж

 Тэтгэлэг:

Манай сургалтын төвөөр дамжуулан сурах хүсэлтэй сурагчдад тэтгэлэг санал болгох боломжтой байдаг. Тухайн сурагчдын хэлний өндөр мэдлэг, сурлагын амжилтаас хамаарч тэтгэлэг авах боломжтой.

АНУ – 65% хүртэл

Их Британи – 20% -30%

Авсртрали -20%

 Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах:

Манай төв нь дэлхийн шилдэг 100 багтдаг 30 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Хэрэв сурагч засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл дэлхийн шилдэг 100-д багтдаг аль нэг сургуулиас элсэлтийн урилга авч өгөх боломжтой байдаг.