Танилцуулга

Swinburne University of Technology нь Виктори, Мэлбүрнд байдаг төрийн өмчит их сургууль юм. 1908 онд George Swinburne нэмэлт боловсрол эзэмших бололцоогүй Мэлбүрнийн зүүн хэсэгт орших иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор Eastern Suburbs Technical College-ыг байгуулсан нь өнөөгийн Swinburne University of Technology юм. 2016 онд тус сургууль нь Times Higher Education жагсаалтын 50 жилийн түүхтэй 150 шилдэг их сургуулиудын 61-т мөн тус оны QS Дэлхийн их сургуулиудын жагсаалтад урлаг, дизайны чиглэлээр 32-т тус тус эрэмбэлэгдсэн байдаг.

Кампус

Hawthorn кампус

Hawthorn нь Swinburne-ны төв кампус бөгөөд  Melbourne-ны төвөөс 7.5 км зайд орших Hawthorn-д байрладаг. Энд бакалаврын болоод бакалаврын дараах түвшний сургалт хөтөлбөрүүд явагддаг.

Wantirna кампус: TAFE-ын тусгай кампус болох бөгөөд энд эрүүл мэнд, харилцаа холбооны үйлчилгээ, бизнес, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн курс сургалтууд явагддаг.

Croydon кампус : Худалдааны салбарын сургалт, хичээлүүд явагддаг.

Sarawak, Malaysia: Swinburne University-ын Sarawak кампус нь Malaysia-ын  Kuching, Sarawak-т байдаг.

Номын санSwinburne University of Technology нь Hawthorn, Croydon болон Wantirna кампусуудад тус тус нэг номын сантай.

Вэб хаяг: http://www.swinburne.edu.au