Эцэг эхчүүдийн хувьд ахлах ангиа төгсөн амьдралд хөл тавьж байгаа хүүхдийнхээ цаашдын боловсролд нь анхаарч ямар сургуульд, ямар мэргэжлээр сургах тухай асуудал дараагийн том алхам болж байдаг. Сүүлийн жилүүдэд дотоодын их дээд сургуулиудын чанар, хичээлийн агуулга сайжирч байгаа хэдий чоюутан, сурагчдын хувьд хоёрдогч улсыг сонгон суралцах тоо нэмэгдсээр байгаа ньХятадад 9900, ОХУ -д 5500, Японд 2500, БНСУ - д 3500, Тайваньд 1200 гаруй Монгол оюутнууд суралцаж байгаа мэдээлэл албан бус судалгаанаас харагдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ? Мэдээж гадны оронд суралцах олон улсад өрсөлдөхүйц мэдлэг боловсролыг авах, олон орны найз нөхөдтэй болох,тухайн орны төрөлх хэлийг орчинд нь сурч, судлах гээд асар их боломжийг хүүхэд, залуучуудын өмнө нээж өгдөг.

Эдгээр үнэ цэнэ, боломжийг бий болгохын тулд өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудыг оюутан, сурагчид зорьдог. Мэдээж сурахаасаа өмнө ямар мэргэжлээр, аль улсын ямар их, дээд сургууль сайн бэ гэдэг талаар судалгаа хийх хэрэгтэй. Тиймээс бид та бүхэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнQS world university ranking- д чиглэл бүртээ нэгдүгээрт эрэмбэлэгдсэн дэлхийн шилдэг их сургуулиудаас танилцуулж байна.

Harvard University/Бизнесийн чиглэл

Ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхдээ ямар сургуульд сургах вэ? 

Харвардын их сургууль нь 1636 онд Массачусетс мужийн Кембриджид хотод хувийн судалгааны Ivy League /АНУ - ын боловсролын суурийг тавьсан гэж үздэг, олон жилийн түүхтэй, сургалтын чанараараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг 8 шилдэг их сургуулиудын холбоо/-ээр байгуулагдаж байсан дэлхийн хамгийн нэр хүнд бүхий сургууль юм. Харвард нь хууль, бизнес, дизайн, инженер гэх мэтчилэн нийтдээ 15 салбар сургуультай.

Colorado School of Mines/ Уул уурхайн чиглэл

Ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхдээ ямар сургуульд сургах вэ?

Колорадогийн уул уурхайн сургууль /ихэвчлэн "Mines" , "CSM" гэж нэрлэдэг/ нь Колорадо мужийн Голден хотод байрлах олон нийтийн судалгаа хөгжлийн их сургууль юм. Инженер, дэлхийн байгалийн баялгийг зарцуулах, хөгжүүлэх ажил үүргийн дагуух хавсарга шинжлэх ухаанаар мэргэжилтэн бэлтгэдэг.

Massachusetts Institute of Technology/ Нийгмийн шинжлэх ухаан

Ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхдээ ямар сургуульд сургах вэ?

Массачусетсийн Технологийн Институт (MIT) нь Массачусетс мужийн Кембриж хотод байрлах хувийн судалгааны дэлхийн хамгийн нэр хүнд бүхий сургуулиудын нэг юм. MIT нь шинжлэх ухаан, инженер, архитектур төлөвлөлт, менежмент, хүмүүнлэг, урлаг, нийгмийн шинжлэх ухаан гэх салбар сургуулиуд болон эрүүл мэндийн шинжлэх ухаан, технологийн Whiteaker коллежоос бүрдэнэ. MIT - ын оюутан,багш ажилчид, факультетийн гишүүдньөмнөхүеийнхээ компьютер, харилцаа холбооны технологиудыг хөгжүүлж, MAC - ын төсөл, хиймэл оюун ухааны лаборатори гэх мэт газруудад ажиллан орчин үеийн хакерын хэл, соёлыг бий болгосоор байна.

Royal College of Art/ Дизайн, урлагийн чиглэл

Ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхдээ ямар сургуульд сургах вэ?

Урлагийн Royal коллеж буюу RCA нь Лондон хотод байрлах олон нийтийн судалгааны их сургууль юм. Тус сургууль нь60 гаруй орны оюутнуудадMA, MPhil and PhD зэргийг архитектур, харилцаа холбоо, зураг төсөл, уран зураг, хүмүүнлэг, материал гэх зургаан сургуульд суралцан авах боломжийг олгодог.

 

Ногоон Жейд Боловсролын төвөөс зохион байгуулж буй долоо дахь удаагийн "Олон Улсын Боловсролын Үзэсгэлэн-2017" зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхдээ ямар сургуульд сургах вэ?