Мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр харийн орныг зорьж буй залуусдаа зориулж дараах нийтлэлийг бичлээ. Орчин солигдоход гарах, мэдрэгдэх өөрчлөлт хүн бүрд харилцан адилгүй тиймээс дараах нийтлэл танд тус болно гэдэгт итгэлтэй байна.  

Соёлын шок

Соёлыншокгэдэг нь орчиннөхөцлөөсолиход үүсдэг бие физиологи болон сэтгэл зүйн өөрчлөлт бөгөөд илрэх арга зам хүн хүнээсээ шалтгаалан харилцан адилгүй. Тиймээс эхлээд өөрийн мэдрэмжээ танин мэдэх хэрэгтэй. Үүний дараа өөрийн ойлгохгүй байгаа, хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа, айж байгаа зүйлсийнхээ эсрэг зогсохын оронд түүнийг ойлгож, танин мэдэх гэж хичээ!Мэдээж энэ хэцүү ч улс бүр өөрийн гэсэн тогтсон хууль журамтай, үнэт зүйлстэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн ямар ч зүйл мөнх үргэлжилдэггүй та энэ үеийг даваад гарчих юм бол та энэ соёлд дасаж чаджээ гэсэн үг.

Амьдрах суралцах орчны талаар судал

Цаг агаарын нөхцөл байдлаас эхлээд төрж өссөн газраас тань ялгаатай зүйл маш их. Австрали улсаар жишээ татвал:

Австрали улс нь 4 улиралд таатай уур амьсгалтай. Гэхдээ Монголд өвөл болж байхад Австралид зун болж байдаг. Тиймээс наад зах нь хэзээ хаашаа явах гэж байгаагаас хамааран цаг уурын судалж өмсөх хувцсаа тохируулах хэрэгтэй.

Ан амьтад:Имж,коала баавгай бол бидний хамгийн сайн мэдэх Австрали тивийн оршин суугчид. Гэхдээ өхөөрдөм хөөрхөн амьтдаас гадна аюултай, хортой амьтдыг маш сайн судлах хэрэгтэй. Амьдарч сурах газрын тань ойр орчим ой, далайтай эсэх? Хэрвээ ойтой бол наад зах нь аалз, шавжны талаар анхан шатны мэдлэгтэй болох шаардлагатай.

Соёл: Австралид 1945 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрээс зургаан сая гаруй хүн суурьшин амьдрахаар ирсэн бөгөөд өнөөдөр хүн амын 20-иос илүү хувь нь гадаадад төрсөн, 40-өөсилүү хувь нь холимог буюу манайхны ярьж заншсанаар бол эрлийзэжсэн байх ба Англи хэлнээс гадна нийт 226 өөр хэлээр энэхүү тивд ярьж байна. Үүнээс хамгийн түгээмэл нь Итали, Грек, Кантон, (ХонгКонг,ШанхайХятад хэл) болонАрабхэлнэлээдтүгээмэл гэсэн судалгаа бий. Энэ утгаараа эдгээр олон орны соёл, зан заншил, хоол хүнс бүгд хоорондоо зохицолдон байдаг. Жишээлбэл та далайн эргүүдээр зохиогдох Латин Америкийн алдарт Самба бүжгийн фестиваль, Хятадын цагаан сарын үеэр болох алдарт лууны болон арслангийн бүжиг, мөнИтали, Грекийн үндэсний баяруудаар зохиогдох төрөл бүрийн арга хэмжээг үзэх жишээтэй.

Шашин шүтлэгАвстрали бол дэлхийн хамгийн олон орны үндэстэн ард түмэн амьдардаг орны нэг юм. Тийм ч учраас эдгээр олон орны шашныг хүлээн зөвшөөрдөг бөгөөд та ямар нэгэн хавчлага шахалт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон хуулийн ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр өөрийн эрхийн дагуу хүссэн шашнаа шүтэх бүрэн эрхтэй. Сидней хотод төрөл бүрийн шашны залбирал хийдэг газрууд олон байх ба жишээлбэл зарим Их, Дээд Сургуульд залбирлын өрөө байх жишээтэй.

Суурь мэдлэг

Зөвхөн англи хэлтэй л байхад болно гэдэг бол өрөөсгөл ойлголт. Тиймээс сонгосон мэргэжлээсээ шалтгаалан суурь мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрвээ инженерээр сурах гэж байгаа бол математик, физикийн мэдлэгтэй байх шаардлагатай гэсэн үг.

Хуулийн мэдлэг

Таны гишгэсэн газар бүрд хууль яг л сүүдэр шиг дагадаг гэдгийг санах хэрэгтэй. Улс орон бүр өөр өөрийн гэсэн хууль дүрэм, түүний үйлчлэх хүрээ, мөрдүүлэх арга хэрэгсэл, шийтгэлийн системтэй. Ахлах сургуулиа төгсөөд л хилийн чанадыг зорьж буй хүүхдүүдийн хувьд хамгийн сайн анхаарах зүйл бол "Оюуны өмчийн хууль эрх зүйн орчин” юм. Зохиогчийн эрхтэй дуу, киног баталгаагүй платформоос татахгүй байхыг зөвлөж байна.

Мөн даатгалын асуудал. Улс орон бүр өөр өөр эрүүл мэндийн харилцан адилгүй системтэй тул эрүүл мэндийн яаралтай болон энгийн үйлчилгээг хэрхэн авдаг, даатгалтай гадаадын иргэдэд хэрхэн үйлчилдэг эсэхийг сайн судлах хэрэгтэй.

 

Жишээ нь Австрали улсад Ерөнхий практикийн эмч нар байнгын оршин суугчдад олгодог Medicare карттай хүмүүст үнэ төлбөргүй тусламж үзүүлдэг. Харин оюутнууд өөрийн эрүүл мэндийн даатгалыг хэрэглэх шаардлагатай.