PRE-INTERMEDIATE ТҮВШИН
 
 
Энэ сургалтаар өдөр тутмын харилцаан дунд өргөн хүрээ бүхий англи ярианы агуулгын дагуу суралцагчидад англи хэлний дүрмээ бататган хөгжүүлэх, чөлөөтэй ярилцдаг болох болон үгсийн сангаа баяжуулах боломжийг олгох болно. Сургалтын төгсгөлд оюутнууд дунд шатны англи хэлний сургалтанд шилжихээсээ өмнө уг хэлээр илүү итгэлтэйгээр ярих, сонсох, унших, бичих чадвартай болсон байх болно.
 

Сургалтын давуу тал

1. Хичээлийн хөтөлбөр:

Гадаад хэлийг сурахдаа эхнээс нь цэгцтэй, суурийг зөв тавьж сурах нь нэн чухал байдаг. Тиймээс бид тухайн сурагчийн англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч 1-7 шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна. Нэг түвшний сургалтын энгийн хугацаа нь 3 сар ба эрчимжүүлсэн хэлбэрээр 6-8 долоо хоногт тухайн хөтөлбөрийг эзэмших боломжтой.

2. Мэргэжлийн гадаад багш:

Олон жилийн туршлагатай багш нар таны сонсох, унших, бичих болон дүрмийн хичээлүүдийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу заана.

3. IELTS/ TOEFL шалгалтанд өндөр оноо авах:

Манай сургалтын төвийн хэлний курсэд 1.5-12 сарын хугацаанд суралцаж төгссөн сурагчиддаа IELTS-н 5.0 оноо, TOEFL-н 64 онооны баталгаа өгдөг. Хэрвээ оноогоо авч чадаагүй тохиолдолд 2 дахь удаагаа бид үнэ төлбөргүй бэлдэж дахин шалгалтанд оруулдаг.

4. Бодит сурах орчин:

Орчин үеийн шийдэл бүхий анги танхим, сурах бичиг болон гадаад багш нар зааснаар эх оронд нь сурч буй мэт сэтгэгдэлийг төрүүлж, илүү бодит үр дүнд хүргэх болно.

5. TOEFL/IELTS - Оноо шаардахгүй гадаадад сурах боломж:

Оюутан залуусыг TOEFL/IELTS-н оноо шаардахгүйгээр Америк, Австрали, Канад, Сингапур болон Шинэ Зеланд их сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрын өмнөх сургалт мөн магистр, докторын зэрэг олгох сургуулиудад элсэн суралцах гүүр болно.