INTERMEDIATE ТҮВШИН

Энэ сургалтын зорилго нь суралцагчдийг англи хэлний дунд шатны төвшинд хүрэхэд туслаж, тэдний хэлзүйн дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө англи ярианы хэлээр төгс илэрхийлэн ярих чадварыг сайжруулж өгөх болно. Хичээлийн явцад жүжигчилсэн дүрд тоглох, харилцан ярилцах байдлаар ярих, сонсох, унших, бичих чадварын дадлага хийснээр оюутнууд үгсийн сангаа орчин үеийн дэлхийн өдөр бүрийн хэвшмэл нөхцөл байдалд таарсан өргөн хүрээтэй үгсээр үгийн сангаа өргөтгөн нэмэх болно.

 

Сургалтын давуу тал

1. Хичээлийн хөтөлбөр:

Гадаад хэлийг сурахдаа эхнээс нь цэгцтэй, суурийг зөв тавьж сурах нь нэн чухал байдаг. Тиймээс бид тухайн сурагчийн англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч 1-7 шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна. Нэг түвшний сургалтын энгийн хугацаа нь 3 сар ба эрчимжүүлсэн хэлбэрээр 6-8 долоо хоногт тухайн хөтөлбөрийг эзэмших боломжтой.

2. Мэргэжлийн гадаад багш:

Олон жилийн туршлагатай багш нар таны сонсох, унших, бичих болон дүрмийн хичээлүүдийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу заана.

3. IELTS/ TOEFL шалгалтанд өндөр оноо авах:

Манай сургалтын төвийн хэлний курсэд 1.5-12 сарын хугацаанд суралцаж төгссөн сурагчиддаа IELTS-н 5.0 оноо, TOEFL-н 64 онооны баталгаа өгдөг. Хэрвээ оноогоо авч чадаагүй тохиолдолд 2 дахь удаагаа бид үнэ төлбөргүй бэлдэж дахин шалгалтанд оруулдаг.

4. Бодит сурах орчин:

Орчин үеийн шийдэл бүхий анги танхим, сурах бичиг болон гадаад багш нар зааснаар эх оронд нь сурч буй мэт сэтгэгдэлийг төрүүлж, илүү бодит үр дүнд хүргэх болно.

5. TOEFL/IELTS - Оноо шаардахгүй гадаадад сурах боломж:

Оюутан залуусыг TOEFL/IELTS-н оноо шаардахгүйгээр Америк, Австрали, Канад, Сингапур болон Шинэ Зеланд их сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрын өмнөх сургалт мөн магистр, докторын зэрэг олгох сургуулиудад элсэн суралцах гүүр болно.