UPPER-INTERMEDIATE ТҮВШИН

Upper-Intermediate түвшний сургалт нь оюутнуудын хэл ярианы цогц чадвар болон хэлний дүрмийг эзэмшсэн байдлыг цаашид улам бэхжүүлэн бататгах зорилготой болно. Оюутнууд дадлага болон тохирох англи хэлийг хэрэглэснээр тохиолдож болзошгүй гэнэтийн бусадтай ярилцах, харилцан ажиллах, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй болсон нөхцөлд өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлэхэд бэлтгэгдэх болно. Сургалтын төгсгөлд хэлзүйн дүрэм хийгээд харилцааны ур чадвартаа илүү итгэлтэй болж, англи хэлний гүнзгийрүүлсэн мэдлэгтэй болох болно.

Сургалтын давуу тал

1. Хичээлийн хөтөлбөр:

Гадаад хэлийг сурахдаа эхнээс нь цэгцтэй, суурийг зөв тавьж сурах нь нэн чухал байдаг. Тиймээс бид тухайн сурагчийн англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч 1-7 шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна. Нэг түвшний сургалтын энгийн хугацаа нь 3 сар ба эрчимжүүлсэн хэлбэрээр 6-8 долоо хоногт тухайн хөтөлбөрийг эзэмших боломжтой.

2. Мэргэжлийн гадаад багш:

Олон жилийн туршлагатай багш нар таны сонсох, унших, бичих болон дүрмийн хичээлүүдийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу заана.

3. IELTS/ TOEFL шалгалтанд өндөр оноо авах:

Манай сургалтын төвийн хэлний курсэд 1.5-12 сарын хугацаанд суралцаж төгссөн сурагчиддаа IELTS-н 5.0 оноо, TOEFL-н 64 онооны баталгаа өгдөг. Хэрвээ оноогоо авч чадаагүй тохиолдолд 2 дахь удаагаа бид үнэ төлбөргүй бэлдэж дахин шалгалтанд оруулдаг.

4. Бодит сурах орчин:

Орчин үеийн шийдэл бүхий анги танхим, сурах бичиг болон гадаад багш нар зааснаар эх оронд нь сурч буй мэт сэтгэгдэлийг төрүүлж, илүү бодит үр дүнд хүргэх болно.

5. TOEFL/IELTS - Оноо шаардахгүй гадаадад сурах боломж:

Оюутан залуусыг TOEFL/IELTS-н оноо шаардахгүйгээр Америк, Австрали, Канад, Сингапур болон Шинэ Зеланд их сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрын өмнөх сургалт мөн магистр, докторын зэрэг олгох сургуулиудад элсэн суралцах гүүр болно.