Унгарын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа 2016-2017

Хугацаа 2016.03.01

Унгар улсад бакалавр, магистр, доктор, бэлтгэл болон мэргэжил дээшлүүлэх сургалтад дэлхийн 3000 гаруй сурагчид жил бүр шинээр суралцдаг байна. Тус хөтөлбөрт 27 их дээд сургуулиуд 470 гаруй мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтой байдаг. Хөтөлбөр нь Англи болон Унгар хэлээр хичээллэх ба зарим хичээлийн Герман болон Франц хэлээр судлах боломжтой байдаг.

Тэтгэлэгт

Ø Сургалтын бүтэн төлбөр

Ø Сар бүр амьдрах зардалд зориулж стипент

Ø Байр орон сууцаар хангана

Ø Эрүүл мэндийн даатгал

Шаардлага

Тухайн суралцах сургуулийн хэлний шаардлагыг хангасан байна. Англи хэлээр хичээллэх сургалтад хамрагдахыг хүсэгчид Англи хэлний өндөр мэдлэг шаарддаг. Унгар хэлээр хичээллэх сургуульд суралцах бол нэг жилийн хэлний бэлтгэлд хамрагдана.

 

Зөв сургуулиа сонгох

Тэтгэлэг авсан сурагчдад тулгардаг нэг асуудал бол сургуулиа өөрөө олох байдаг. "Ногоон Жэйд” боловсролын төв нь Унгарын их дээд сургуулиудаас урилга авч өгөхөд тусалдаг.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Ногоон Жэйд боловсролын төвөөс

8901055  8907055