Танилцуулга
Beijing Foreign Studies University нь Хятадын Бээжинд байдаг. Уг сургууль нь Хятадын боловсролын яамны шууд удирдлаган доор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд улсынхаа хамгийн эртний сургуульд тооцогдох төдийгүй хятадын бусад их дээд сургуулиудтай харьцуулахад хэлний чиглэлийн илүү олон хөтөлбөр санал болгодгоороо онцлогтой юм. Уг сургууль нь гадаад хэл, гадаадын уран зохиол, олон улс судлалын чиглэлээр сургалт явуулан гадаад хэлний багш орчуулагчдыг бэлтгэн гаргадаг. Beijing Foreign Studies University 13 салбар сургууль, коллеж, хэд хэдэн судалгааны төвүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Оюутнууд 67-н улс үндэсний хэлээс сонгон суралцах бүрэн боломжтойгоос гадна тус сургууль нь 73 бакалаврын түвшний, 42 бакалаврын дараах түвшний, 14 докторын түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. BFSU нь нэр хүндтэй судалгааны их сургууль бөгөөд 1941-1980 хооронд улсынхаа гадаад явдлын яамны харьяа сургуулиар үйл ажиллагаагаа явуулж байсан.
Вэб хаяг: http://www.at0086.com/BFSU/