Танилцуулга

 

Гуанжу эрүүл мэндийн сургууль нь тусгай мэргэжлийн хөтөлбөрүүд, оюутнуудын сэтгэл ханамж, боловсролын чанараараа улсдаа хүлээн зөвшөөрөгддөг. Тус сургууль нь олон шагнал урамшуулал, боловсролын яамны магадлан итгэмжлэлийг хүртсэн шилдэг их сургууль бөгөөд 2013 оноос дэлхийн түвшний коллеж, 2015 оноос Солонгосын тусгай коллеж гэсэн байр суурьтайгаар үйл ажиллаггаа явуулж байгаа. Мөн Гуанжугийн сургууль нь мэргэжлийн дээд боловсролын чанараараа хүлээн зөвшөөрөгддөг.
Гуанжугийн эрүүл мэндийн сургууль нь хүмүүнлэгийн ухаан, эрүүл мэндийн шижлэх ухаан, нийгмийн шижлэх ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Уг сургуульд нийгмийн халамж, арьс арчилгаа, гоо сайхны 2 жилийн тусгай дунд боловсролоос эхлээд сувилахуйн чиглэлийн бакалаврын түвшний 4 жилийн хөтөлбөрөөр 4000 гаруй оюутан суралцдаг.
Гуанжугийн эрүүл мэндийн сургууль Хонам бүс нутагт орших Өмнөд Жеолла аймагт байдаг. Гуанжугийн Метрополитан хот нь Өмнөд Солонгосын дотоодын тээврийн төв гэдгээрээ алдаршсан бөгөөд энд Өмнөд Солонгосын өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг хамгийн том автобусны товчоо үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Гуанжу муж нь таныг 90 минутын дотор Сөүл хотод хүргэх өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлснээс гадна Сөүл, Жэжүгийн чиглэлийн нисэх онгоцны буудалтай. Үүнээс гадна Гуанжу муж нь соёлыг сурталчилан таниулах зорилгоор нийтэд үйлчилдэг олон улсын холбоогоороо алдартай.
Гуанжугийн эрүүл мэндийн их сургууль нь семистер бүр олон улсын оюутнуудад элсэлтийн төлбөрийг 100 хувь, сургалтын төлбөрийн 50 хувийг буцаан олгодог. Мөн тус сургууль нь кампус дотроо оюутны байртай.

Вэб хаяг: http://www.ghu.ac.kr/English/