Танилцуулга

TheUniversity of Debrecenнь Унгарын Дебреценд байдаг улсынхаа хамгийн том, дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь 1538 онд байгуулагдсан, олон улсын оюутнуудад зориулан дийлэнх хичээлүүүд нь англи хэл дээр явагддаг. Уг сургуульд ойролцоогоор 4000 орчим олон улсын оюутан суралцдаг.

Факультетууд

·Арономын факультет

·Урлагийн факультет

·Нүүр ам судлалын факультет

·Эдийн засгийн шинжлэх ухааны факультет

·Анагаах ухаан факультет

·Мэдээллийн технологийн факултет

·Хуулийн факультет

·Хөгжмийн факултет

·Шинжлэх ухаан, технологийн факультет

·Нийтийн эрүүл мэндийн факультет

·Инженерчлэлийн факультет

·Хүүхэд, насанд хүрэгсдийн боловсролын факультет

Кампус

TheUniversity of Debrecen нь 2 кампустай.

Гол кампус: Энд урлаг, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, анагаах ухаан, хөгжмийн факультет энд байрладаг.

Kassai-road кампус: хууль, эдийн засгийн факультетууд энд байдаг.

Номын сан

University of Debrecen –ын номын сан нь Унгар дахь хамгийн том их сургуулийн номын сан бөгөөд мөн улсынхаа 2 том үндсэний номын сангийн нэгд тооцогддог. Уг номын сан нь 6 сая гаруй ном зохиолтойгоос гадна эрдэм шинжилгээний бүтээлүүд, лекцийн тэмдэглэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын алдартай сэтгүүлийн нийтлэлүүд энд байдаг бөгөөд оюутнууд эдгээрээс сургалт судалгаандаа ашиглах бүрэн боломжтой. Мөн уг номын сан нь үндэсний томоохон номын сан болохынхоо хувьд Унгарт хэвлэлтэд гарсан бүх ном зохиол, сэтгүүлийн хамгийн багадаа нэг хувилбарыг агуулж байдаг.

Вэб хаяг: https://www.edu.unideb.hu/