Oregon State University нь 50% хүртлэх тэтгэлэг зарлалаа. Тэтгэлэгийн хугацаа 1 сард дуусна. Та амжиж бүртгүүлээрэй.

Oregon State Их Сургууль нь үзэсгэлэнт Номхон далайн баруун хойд хэсгийн голд байрладаг. Cascade уул, Номхон далайн эрэг нь гайхалтай амралт зугаалгын газар бөгөөд далайн эргээр алхах, ууланд цанаар гулгах таньд таалагдах болно. 
Oregon State Их Сургууль нь 150 жилийн турш олон янзын нээлт шинэчлэлийг хийхэд үргэлж эхэнд байсаар ирсэн. Тус сургууль нь судалгааны их сургуулиараа алдартай бөгөөд Carnegie Foundation’s Tier 1 Very High Research Activity-тай Америкийн Нэгдсэн Улсын 40 улсын их сургуулийн нэг нь юм. Bend дэх Cascades кампус, Corvallis-д сурч болох ба Oregon State их сургууль нь таны ажил амжилтын гарааг эхлүүлэхэд тохирсон гайхалтай их сургууль юм. Та бизнес, инженер гээд манай сургалтын олон хөтөлбөрөөс сонгон сурахад таныг мэргэжилдээ туршлагатай болоход өгч байгаа боломжууд таньд таалагдах болно. Оюутны байгууллагууд олон байдаг бөгөөд та өөрийн хүсэл зорилгоо нээж, кампуст хувь нэмрээ оруулж болно. Манай олон төрлийн судалгааны төсөл болон үйлдвэрлэлийн дадлага нь бодит амьдралтай ойр байж таныг ажлын байран дээр гарахад тус дөхөм болно.