Танилцуулга

1870 онд Kолорадогийн аж ахуйн коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан. Colorado state university нь төрийн өмчит сургууль юм. Тус сургууль нь 1862 онд гарсан Morrill актын хүрээнд байгуулагдсан 68 улсын их сургуулиудын нэгд тооцогддог. Colorado State их сургууль нь Колорадогийн U.S.мужийн Форт Коллинст байдаг. Өнөөгийн байдлаар тус сургууль нь ойролцоогоор жилд дотоодын болон гадаадын 32236 оюутан элсүүлдэг бөгөөд 1540 факультет, 9 коллеж, 55 сургалтын танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн уг сургууль 65 мэргэжлээр бакалавр, 55 мэргэжлээр магистр бэлтгэж судалгааны 40 салбарт доктор бэлтгэдэг.

Кампус

Colorado state university-н 2.4 метр квадрат хэмжээтэй төв кампус нь Форт коллинсын төвд байрладаг бөгөөд энд анагаахын сургууль байдаг. Үүнээс гадна тус сургууль нь фүүтхилс, аж ахуйн кампус, Пингри парк маунтайн гэсэн 3 кампустай.

Гол кампус

Colorado state university-н төв хэсэгт модоор хүрээлэгдсэн ногоон бүсэд байдаг 629 метрийн хэмжээтэй, сургуулийн чухал томоохон үйл ажиллагааны төв болдог.

Фүүтхилс кампус

Уг кампус нь Форт Коллинсын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд энд цаг уурыг шинжлэх факультет, өвчнийг зогсоох, урьдчилан сэргийлэх төв, инженерчлэлийн судалгааны төв, B.W.Pickett Equine төв, агаар мандлын судалгааны хамтын ажиллагааны институт, Animal Reproduction Biotechnology Lab зэрэг хэд хэдэн судалгаа шинжилгээний төвүүд байдаг.

Номын сан

Маргон номын сан нь 1965 онд байгуулагдсан. CSU-н захирал асан Уиляам Э.Маргоны нэрэмжит номын сан юм. Өнөөгийн байдлаар тус номын санд 2 сая гаруй ном, сэтгүүл, засгийн газрын баримтууд хадгалагддаг. Маргон номын сангийн 2-р давхарын материалуудын 10000 гаруй нь ховор ном зохиол байдгаас гадна хувь хүн болон байгууллагаас хандивласан хэдэн мянган ном зохиол, материал сэлтийн эмхтгэл бий. Мөн уг номын санд 20000 орчим ном байдаг бөгөөд тэдгээрйин ихэнх нь тусгай эмхтгэлүүдэд тооцогддог. Номын сангийн архивт олон төрлийн эмхтгэлүүд хадгалагдаж байдаг. Тэдгээрийн ихэнх нь хэвлэмэл хэлбэртэй байдаг.

Вэб сайт: https://www.colostate.edu/