Танилцуулга

Drewих сургууль нь холимог боловсрол олгодог хувийн их сургууль бөгөөд 1867 онд байгуулагдсан. Drew их сургууль буюу Пи Бета Каппа урлагийн их сургууль нь Либерал урлагийн коллеж, Drew технологийн сургууль, Мастер, докторын түвшний сургалт явуулдаг Касперсен сургууль гэсэн салбар сургууль, коллежуудтай. Уг сургууль нь Нью Йорк хотын ойролцоо байдаг жижиг тосгон болох Нью Жерсигийн Мадисон дох модоор хүрээлэгдсэн 186 акр хэмжээтэй кампуст байрладаг. Жилд 2000 оюутан элсүүлж авдаг 145 багш ажилтантай, тэдний 94 хувь нь өөрсдийн мэргэжлийнхээ чиглэлээр эрдмийн дээд зэрэг /профессор/ хамгаалсан байдаг.

Технологийн сургууль болон Касперсен сургууль нь мастер, докторын зэргийн хөтөлбөрийг санал болгож харин коллеж нь 30 гаруй мэргэжлээр бакалаврт бэлтгэдэг. Бакалаврын түвшний суралцагчдын хувьд 2015 оны Анагаахын салбарын Нобелын шагналтны төрсөн нутгийн Чарлэс А.Дана судалгааны хүрээлэнд багтан суралцана гэдэг нь маш сайхан боломж нээгдэж буй хэрэг юм.

- Номын сан

Drew их сургуулийн номын сан нь 300000 гаруй боть ном, диссертаци болон онолын тусгай эмхэтгэлүүдтэй. Мөн микро хальс хэлбэртэй эмхэтгэлүүд тус номын сангийн Rose жигүүрийн A хэсэгт байх бөгөөд бичил хальс уншигч, хэвлэгч зэрэг нь номын сангийн С хэсэгт байдаг. АНУ болон Нъю Жерсигийн засгийн газрын баримт бичиг болоод НҮБ-н гаргасан баримтууд нь А хэсэгт хадгалагддаг.

- Кампус

Drew их сургуулийн кампус нь Нью Йоркоос баруун тийш 25 км зайтай Нью Жерсигийн Мадисонд байх бөгөөд энэ хавь ой модоор хучигдсан хотын захын жижиг тосгоны төв хэсэг юм.

Вэб хаяг: https://www.drew.edu/1/