Танилцуулга

Масон их сургууль нь Виржиниагийн төрийн өмчит хамгийн том судалгааны их сургууль юм. тус сургууль нь анх 1949 онд Виржиниагийн их сургуулийн салбар сургуулиар үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд 1972 онд бие даасан их сургууль болсон. Уг сургуулийн 4 кампус АНУ-д, нэг кампус Өмнөд солонгост байдаг. Тус сургуулийн Масон факультет Нобелын шагналыг эдийн засгийн чиглэлээр 2 удаа хүртэж байсан. Хэдийгээр Масон их сургууль нь саяхан байгуулагдсан залуу сургуульд тооцогддог ч маш богино хугацаанд хэмжээ, бүтэц нөлөөллийн хувьд томоохон ахиц дэвшлийг хийж чадсан. Масон их сургууль нь 10 салбар сургууль, коллежтой.

Номын сан

Жорж Масоны Их сургууль нь 5 номын сантай. Үүнд: Fairfax кампуст байрлах Fenwick, Gateway номын сангууд, Arlington кампусын номын сан, хуулийн номын сан, Manassas кампусдах Mercer номын сан багтана. Сургуулийн номын сангийн дийлэнх хэсэг буюу 1.5 сая боть ном Fenwick номын санд байдаг. Уг номын сангийн 3-5 давхарт байнга хэрэглэгддэг ерөнхий материалууд байдаг бол тогтмол хэвлэлүүд, засгийн газрын баримт бичгүүд 1-р давхарт байдаг.

Олон улсын оюутанд тавигдах шаардлага

·SAT, ACT-н албан ёсны оноотой байх /инженерчлэлийн Volgenau сургуульд сурахаар төлөвлөж байгаа олон улсын оюутан/

·Дунд сургуулийн мэдээлэл, зөвлөхийн тухайн оюутныг тодорхойлсон захидал: бидний зүгээс ахлах сургуулийн зөвлөх болон багшийн тухайн оюутныг тодорхойлсон захидалыг шаардна.

·Өөрийгөө тодорхойлсон эссэ

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

·Бакалавр:

  • TOEFL IBT: 80 буюу түүнээс дээш / бүх түвшний оноо 18 байх /
  • IELTS: 6.5 буюу түүнээс дээш /бүх түвшний оноо 6.0 байх/

Магистр, докторын оюутанд тавигдах шаардлага

o Онлайнаар элсэгчийн анкет бөглөсөн байх

o Бакалаврын зэрэг эзэмшсэн байх

o АНУ-с бусад улсын их сургууль, коллеж төгссөн бичиг баримтаа Англи хэлрүү орчуулсан байх

oСонгосон хөтөлбөрөөс хамаарч GRE, GMAT, LSAT, MAT болон бусад албан ёсны шалгатын оноо шаардагддаг

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

·Мастер, доктор:

o TOEFL IBT: 88 оноо / бүх түвшний оноо 20 байх /

o IELTS: хамгийн ихдээ 6.5

Вэб хаяг: https://www2.gmu.edu/