Танилцуулга
Roosevelt university нь холимог сургалттай хувийн сургууль бѳгѳѳд хоёр кампусаас бүрддэг. Кампусууд нь Chicago, Illinois болон Schaumburg, Illinois-д байрладаг. Анх 1945 онд байгуулагдсан бѳгѳѳд захирал болох Franklin Delano Roosevelt нэрээр нэрлэгджээ. Тус сургуулийн сургалт нь хууль дүрэм болон үнэнч шударга байдлыг сурагчиддаа олгодог юм.
1945 онд анх байгуулагдсан уг сургуулийг Edward J. Sparling барьсан бѳгѳѳд анх байгуулагдаж байхдаа номын сан, кампус зэрэг нь баригдаагүй байсан юм.Түүний дараагаар Marshall Field-н тусламжтайгаар сургууль маань баригдаж эхэлсэн юм. Гэвч хоёр долоо хоногийн дараа Franklin D. Roosevelt нас барснаар түүний дурсгалд зориулж тус сургуулийг Roosevelt university гэж нэрлэжээ. Roosevelt university нь дэлхийд 82-т жагсдаг шилдэг сургуулиудын нэг юм.
 Кампусын мэдээлэл
Хотын тѳвд байрлах кампуc
Chicago-д байрлах энэ кампуст ихэнх хичээл ордог. The Wabash building барилгын ажил  нь 2010 хавраас эхлэн 2012 хавар хүртэлх үргэлжилсэн мѳн US-н хоёрдох том барилгаар тодорсон бѳгѳѳд дэлхийд зургаа дахь ѳндѳр барилгаар тодорчээ. Энэхүү барилгад  сурагчдад зориулсан үйлчилгээ, анги танхим, лаборатори ѳрѳѳ, оффис зэргийг багтаасан юм. Мөн уг кампус нь мѳн Roosevelt их сургуулийн атлетикийн багийнхны хоёрдох гэр гэж болох юм. Уг кампуст ойролцоогоор 2500 оюутан суралцдаг ба кампус нь Pure Oil компанийн орой хэсэгт байрладаг. Энэ кампус анх 1996 онд энгийн байгууламжийн зориулалттайгаар баригдаж хожим  кампус болсон.
Номын сангийн мэдээлэл:
Murray-Green номын сан
Murray-Green номын сан нь Auditorium барилгын арван давхарт байрладаг сурагчдад зориулсан номын сан юм. Мѳн арван нэгдүгээр давхарт Performing Arts номын сан байрладаг.