Танилцуулга

1956 онд байгуулагдсан University of South Florida нь үзэсгэлэнт Tampa Bay-д байрладаг улсын судалгааны их сургууль  юм. Уг сургууль нь 14 коллежтой, 80 мэргэжлийн чиглэлээр бакалавр, 130 мэргэжлийн чиглэлээр магистр, доктор бэлтгэдэг. University of South Florida нь Флорид мужийн 4-дөх том сургууль болох бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд нийт 48374 оюутан элсүүлсэн.  Нийт 485000 гаруй оюутантай, олон улс орноос оюутан залуус ирж суралцдаг бөгөөд энэ нь тус сургуулийн нийт оюутны 10 хувийг бүрдүүлдэг.

Их сургуулийн нэр хүнд

2018 оны U.S. News&World тайланд University of South Florida нь үндэсний их сургуулиудаас 140-д, улсын шилдэг сургуулиудаас 68-д бичигдэж, Guide to Online Schools-с үндэсний шилдэг цахим боловсролын сургуулиар шалгаруулсан. Мөн U.S. News&World тайлангийн  бакалаврыг дараах төвшний сургуулиудын чанар нэр хүндийн жагсаалтад их сургуулийн нийтийн эрүүл мэнд, номын сан, боловсрол, гэмт хэрэг судлалын чиглэлийн хөтөлбөрүүд нь үндэсний 5 шилдэг хөтөлбөрийн нэгээр шалгарсан.

  Tampa кампус

1926 онд байгуулагдсан Умард Флоридагийн Тампа камфус нь 41000 гаруй оюутантай Тампадахь хамгийн том кампус юм.

St. Petersburg кампус

Умард флоридагийн хамгийн анхны кампус 1965 онд байгуулагдсан. Тус кампуст ойролцоогоор 4500 оюутан суралцдаг урлаг, шинжлэх ухаан, бизнес боловсролын чиглэлийн бакалаврын болон бакалаврын дарaах төвшний 33 хөтөлбөр санал болгодог.

Sarasota-Manatee кампус

Sarasota-Manatee кампус  нь 1975 онд байгуулагдсан. Уг кампуст ойролцоогоор 2000 оюутан суралцдаг. Энд урлаг, шинжлэх ухаанбизнес, боловсрол, технологийн удирдлагын чиглэлийн 45 хөтөлбөрийн хичээл явагддаг.

Номын сан

Умард Флоридагийн Тампа номын сан нь University of South Florida-н хамгийн том номын сан юм. Сурагчдыг 2 сая гаруй сургалтын сэтгүүл, мэдээллийн бааз, ном товхимлоор хангахын тулд тус номын сан багшийн болон бичгийн үйлчилгээ, багаар ажиллах өрөө, зөөврийн компьютер зэргийг санал болгодог. Мөн уг номын санд уран зохиол, аман түүх, гэрэл зураг, гар урлал болоод их сургуулийн архивтай холбоотой ном тусгай болон дижитал эмхтгэлүүд хадгалагдаж байдаг.  Тампа номын сан нь 2012 онд Шинжлэх ухаан, Математик судалгааны технологийн лабораторио нээсэн.

University of South Florida нь Тампа номын сангаас гадна 2 мужийн номын сан 2 тусгай номын сантай. Мужийн 2 номын санд USF St. Petersburg кампуст байрлах Nelson Poynter-н нэрэмжит номын сан, USF Sarasota-Manatee кампуст байрлах Jane Bancroft Cook-н номын сан орох бол тусгай номын сангуудад Shimberg Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан, Louis de la Parte Florida сэтгэцийн эрүүл мэндийн институтийн номын сан багтдаг. Уг 2 номын сан Тампа кампуст байрладаг. 

Вэб сайт: http://www.usf.edu/