Танилцуулга 
1866 онд хѳдѳѳ аж ахуй болон механик урлагийн сургууль New Hampshire    байгуулагджээ. Hanover-той холбоотой байсан бол Durham руу 1893 онд нүүж сургуульдаа том хѳрѳнгѳ оруулалт хийхээр ажиллажээ. Тэр жилдээ Thompson танхим нь ашиглалтад орж хавар гэхэд сургууль маань Durham хотод үүд хаалгаа нээсэн. Олон жил ѳнгѳрч сургууль нь сургалтаа илүү сайжруулж, хѳгжин тэлснээр оюутан сурагчдын сонирхлыг ихээр татах болсон . Ѳнѳѳдрийн байдлаар UNH нь зѳвхѳн том талбайтай сургууль болохоос гадна ѳѳр олон ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх олон тѳрлийн үйл ажиллагаанууд, хоолны  том танхим зэрэг байгууламжуудыг нэмсэн томоохон нэр хүндтэй сургууль болон дэвжжээ.
 
Кампусын мэдээлэл
Сургууль нь Durham, Manchester, Concord гэсэн гурван том кампусаас бүрддэг.
Durham кампус
University of New Hampshire нь Дурхам тосгонд байдаг бөгөөд их сургуулийн гол кампус болох Дурхам кампус нь 1,100 акр талбайг хамардаг. Уг кампуст их сургуулийн ихэнх хичээлийн байр, оюутны байр байдаг.
Дараагийн кампус болох Manchester кампус нь хотын тѳвд түүхэн газар гэгдэх Millyard-д байрладаг. Тус кампус нь зѳвхѳн хуулийн холбоотой мэргэжилд зориулагдсан хуулийн кампус юм.

Номын сан
Их сургуулийн номын сан нь хими, физикийн номын сан, компьютерын шинжлэх ухааны номын сан, математик, инженерчлэлийн номын сан Diamond номын сан  гэсэн үндсэн 4 номын сангаас бүрддэг. Diamond номын сан нь 1200 оюутны багтаамжтай 3 уншлагын танхимтай. Харин бусад Хими, Физик, Инженерчлэл, Математик, Комьпютерийн шинжлэх ухааны номын сангууд нь шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр сурдаг оюутнуудад дагнан үйлчилдэг. Номын сан тус бүр чиглэл бүрийнхээ холбогдолтой тусгай цуглуулга эмхтгэл, тогтмол хэвлэл, цахим ном сэтгүүлтэйгээс гадна wifi сүлжээнд бүрэн холбогдсон, оюутан залуус, багш ажилчидад зориулан комьпютер, лаптопыг суурилуулж өгсөн байдаг. Их сургуулийн эдгээр номын сангууд нь нийт 2 сая гаруй боть ном, 50000 тогтмол хэвлэлтэйгээс  гадна засгийн газрын баримт бичиг, дуу бичлэг, газрын зураг, тусгай эмхтгэлүүд, ховор ном, гар бичмэл, их сургуулийн хэвлэл бүхий архивын баримт материалууд  энд хадгалагдаж байдаг.
Вэб сайт: https://www.unh.edu/