Танилцуулга 

Шилдэг 100 судалгааны их сургуулийн нэг болох University of Vermont нь Америкийн Вермонтод байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1791 онд анх үүсэн байгуулагдаж байсан, Америкийн нэгдсэн улсын хамгийн эртний их сургуулиудын тоонд багтдаг

University of Vermont нь бакалаврын дараах төвшний коллеж, анагаахын коллеж, бакалаврын төвшний 7 салбар сургуулийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Их сургууль нь Аж ахуй–байгалийн шинжлэх ухааны коллеж, Урлаг-Шинжлэх ухааны коллеж, Боловсрол-нийгмийн үйлчилгээний коллеж, Инженерчлэл–Математикийн шинжлэх ухааны коллеж, Анагаахын коллеж, Сувилахуй-Эрүүл мэндийн шинжлэх ухааны коллеж, Бизнесийн удирдлагын коллеж, Байгаль орчны сургуулиараа дамжуулан бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд оюутан сургадаг.

Их сургуулийн нэр хүнд

2018 оны үндэсний их сургуулиудын U.S. News and World Report жагсаалтад 97-д, улсын сургуулиудаас 41-т бичигдсэн.

2016 оны Forbes-c гаргасан Америкийн шилдэг их сургуулиудын жагсаалтад улсын болон хувийн нийлсэн 660 их сургууль, коллежоос 138-д, улсын коллежуудаас 28-д, судалгааны их сургуулиудаас 64-т тус тус бичигдсэн.

Мөн Business Week.com-с тус сургуулийг бакалаврын төвшний төгсөгчдийн цалингийн хэмжээгээр нь Америкийн нэгдсэн улсын шилдэг 50 коллежийн нэгээр шалгаруулсан байдаг.

Кампус 

Их сургуулийн кампус нь Америкийн нэгдсэн улсын Вермонтод байрладаг. 

Вэб сайт:https://www.uvm.edu