Танилцуулга

 

1821 онд Wilmington, Delaware хотод хѳвгүүдийг цэрэгт бэлтгэдэг сургууль байсан харин одоо тус сургууль нь Widener University нэрээр танигдсан бѳгѳѳд 1862 онд Pennsylvania-руу нүүсэн юм. 1892 оноос 1972 хүртэл тус сургууль нь Pennsylvania Military College байсан бол 1866 оноос эхлэн цэргийн сургууль байхаа больж шинэ програмыг нэмснээр сургууль улам өргөжин тэлэх  болсон юм.

1972 онд алдар нэртэй гэр бүл болох Widener family-гээс нэрээ авч байсан бол 2015 онд тус сургуулийг салгах  шийдвэр гарсан. Ийнхүү Widerner university нь 2 сургууль болон хуваагдаж хоёулаа хуулийн сургуулиар үйл ажиллагаагаа явуулах болж нэг кампус нь Delaware харин хоёрдох кампус нь Harrisburg-д байрлажээ. 1979 онд Widener College нь Widener University болсноор одоо дѳрвѳн кампустай том сургууль болж хѳгжжээ.

 

Нэр хүнд

  • #192-Улсын сургууль дундаа        
  • #248-Сургуулийн зѳвлѳхийн дүнгээр
  • #103-Бакалаврын зэрэгт шилдэг инженерийн сургууль

Кампусын мэдээлэл

 

Widener сургууль нь нийтдээ дѳрвѳн кампусаас бүрддэг. Тѳв кампус болох Chester, Pennsylvania болон салбар кампус болох Wilmington, Delaware, Harrisburg, Pennysylvania болон Exton, Pennsylvania-с бүрддэг. 1866 онд сургууль Chester рүү нүүснээр тѳв кампус тэнд баригджээ. Тѳв кампус нь бараг 100 гаруй барилгаас бүрддэг бѳгѳѳд бакалавр, маcтерын зэргийн бүх хөтөлбөрийн хичээлүүд энд явагддаг юм.

Хуулийн сургууль нь 1976 онд анх Delaware кампуст  нээгджээ. 16 барилгаас бүрддэг. Энэ кампус нь тѳв кампусаас 12 километрийн зайд оршидог. Harrisburg кампус нь 1989 онд баригдсан ихэвчлэн эмч сувилагчтай холбоотой мэргэжил энэ кампусд ордог юм. 2004 оноос эхлэн Exton кампус нь баригдаж эхлэсэн бѳгѳѳд тѳв кампусаас 40 километрийн зайд байдаг.

 Номын сангийн мэдээлэл

 Wolfgram номын сан

 1970 онд баригдсан уг номын сангийн загварыг Vincent G.Kling гаргажээ. Их сургууль нь Кампус болгондоо номын сантай.

Вэб сайт: http://www.widener.edu/