Танилцуулга 
University of Kansas нь АНУ-н Кансас мужид байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1865 оны 4-р сарын 21 байгуулагдан 1866 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдөр тус сургууль нь 28447 оюутан, 2600 багш ажилтантай томоохон сургалт судалгааны байгуулага болтлоо өргөжин хөгжиж чаджээ. 
University of Kansas нь 1909 оноос эхлэн Амеркийн нэр хүндтэй  их сургуулиудын холбооны гишүүнээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүдээрээ улсдаа нэр хүндтэй. Тус сургууль нь 13 салбар сургуультай, 370 мэргэжлийн чигэлээр оюутан сургадаг ба эдгээрээс хамгийн нэр хүндтэй хөтөлбөрүүдэд тусгай боловсрол, хотын удирдлага,  хэл ярианы эмгэг судлал, хүүхдийн клиник сэтгэл судлал, сувилахуй, мэргэжлийн эмжилгээ, нийгмийн халамжийн чиглэлийн курсууд байгтдаг. Мөн их сургуулийн хүндэт доктор, профессорын зэргийн хөтөлбөрүүд нь улсдаа хүлээн зөвшөөрөгддөг.
2018 оны U.S. News&World Report-с гаргасан 2018 оны Америкийн их сургуулиудын чанар нэр хүндийн жагсаалтад University of Kansas нь үндэсний хувийн болон улсын их дээд сургуулиудаас 115-т, улсын их сургуулиудаас 53-т тус тус бичигдсэн байдаг. Мөн 2016 онд U.S. News&World Report-н жагсаалтаар их сургуулийн хотын удирдлага, бодлогын хөтөлбөр нь үндэсний шилдэг дээд боловсролын хөтөлбөрөөр шалгарч их сургууль нь өөр хэд хэдэн хөтөлбөрөөрөөрөө улсынхаа шилдэг 25 их сургуулийн тоонд багтсан. 
Lawrence Кампус 
Амеркийн хамгийн үзэсгэлэнтэй кампусуудын тоонд зүй ёсоор багтдаг энэ хүү кампус нь Кансасын зүүн хэсэгт орших ой мод бүхий толгод дунд байрладаг. Уг кампуст их сургуулийн 13 салбар сургуулийн 10 нь байхаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны төв, лабораториуд байрладаг. 
Medical Center Campus, Kansas City
Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн био анагаахрын судалгааны төв нь эрүүл мэнд, анагаах ухаан, сувилахуйн сургуулиудаараа дамжуулан боловсролын хөтлбөрүүдэд оюутан сургадаг. Энэхүү боловсролын агентлаг нь University of Kansas Hospital-тай хамтран ажиллаж оюутнуудад мэргэжлийн туршлага хуримтлуулах боломжыг нээж өгдгөөрөө давуу талтай. 
Wichita Кампус  
Wichita анагаахын сургууль нь нийтийн эрүүл мэндийн боловсролын улсын төв юм. Уг сургууль нь Кансасын нийгэмлэгүүдтэй байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд Кансасын эрүүл мэндийг сайжруулах судалгаа, тодорхой үйл ажиллагаагаар дамжуулан оюутнууд, эмч нарыг сургадаг. 
Wichita-н эм зүйн сургууль тусгай сургалт, эм зүйн судалгааг явуулдаг. 
Edwards Кампус 
1993 онд байгуулагдаж байсан уг кампус нь Кансас хотод чанартай боловсролын оюутнуудад санал болгож судалгаа явуулан нийтэд чиглэгдсэн олон үйл ажиллагаагааг зохион байгуулж байдаг ба бакалаврын болон бакалврын дараах түвшний хөтөлбөрүүдээрээ дамжуулан насанд хүрэгсдэд мэргэжил мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгдөг. 
Вэб сайт:https://www.ku.edu