Танилцуулга 
University of Central Florida ньФлоридогийн Орландод байдаг улсын судалгааны их сургууль юм. тус сургууль  нь 1968 оноос Флоридогийн техникийн их сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд их сургуулийн гол зорилго Америкийн нэгдсэн улсын сансар судлалын салбарт мэдлэгтэй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж энэ салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах явдал байв. 1978 онд Флоридогийн техникийн сургууль нь  University of Central Florida болгон нэрээ өөрчилжээ. Өдгөө тус сургуулийн Флоридодох NASA-н сансар судлалын холбоонд гүйцэтгэх үүрэг эзлэх байр суурь өндрөөр үнэлэгддэг.
University of Central Florida-н оюутны дийлэнх хэсгийг олон улсын оюутнууд бүрдүүлэх ба ихэнх оюутнууд их сургуулийн гол кампуст байрладаг. Их сургууль нь бүс нутгийн 10 кампуст байрлах 13 коллежоороо дамжуулан 200 гаруй мэргэжлийн чиглэлээр оюутан сургадаг. University of Central Florida нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн  өнөөг хүртэл олон мэргэжлийн чиглэлээр 260000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.
Мөн их сургууль нь урлаг, боловсрол, бизнесийн удирдлага, хэвлэл мэдээлэл, инженерчлэл, хараа зүйн шинжлэх ухааны салбаруудад олон улсад хүлээн зөвшөөргдөхүйц, дорвитой судалгаа шинжилгээний ажлуудыг хийсээр байгаа.
Америкийн нэгдсэн улсын боловсролын яамны шийдвэрээр Өрнөдийн коллеж, сургуулиудын холбооноос University of Central Florida-г магадлан итгэмжилсэн байдаг.
University of Central Florida-н хичээлийн хөтөлбөр семестрийн тогтолцоонд суурилдаг бөгөөд намрын семестр 8-р сарын сүүлээс 12-р эхэн үе хүртэл үргэлжилж хаврын семестр 1-р сард эхлээд 5-р сарын дундуур дуусдаг. Мөн их сургууль нь 6-20 долоо хоногийн зуны сургалтын оюутнуудад санал болгодог.
Кампус
University of Central Florida-н бусад их сургуулиудаас ялгарах гол онцлог бол кампусын өвөрмөц бүтэц юм. Их сургуулийн энэхүү кампус нь ерөнхий төвтэй хэд хэдэн дугуй хэсгээс бүрдэх ба хамгийн захын дугуйг Gemini Blvd гэх  бөгөөд энд машин зам байдаг. Gemini Blvd-н дараагийн дугуй тойргийг Pegasus тойрог гэх ба энд кампусын төв болох оюутны холбоо, John C.Hitt-н номын сан тус тус байрладаг. Их сургуулийн бүх сургалтын барилга Gemini тойрогт хамаарах бөгөөд уг тойрог нь дотроо жижиг хэсгүүдэд хуваагдаж хэсэг тус бүр нэг нэг коллеж байрладаг. Их сургуулийн барилгууд өөр хоорондоо ойрхон байрладаг учир кампус дотор тоотой хэдэн машин зам байх ба хүргэлт, шуудангийн дийлэнх нь шөнийн цагаар ирдэг. 
Newsweek–с их сургуулийн уг кампусыг хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн 20 кампусын нэгээр шалгаруулжээ. Их сургууль нь төв капусаас гадна Cocoa, Clermont, Daytona Beach, Kissimmee, Leesburg, Ocala, Palm Bay, Sanford, Orlando зэрэг мужуудад кампустай.
Их сургуулийн Орландо дахь кампус нь Valencia West-д байдаг. Уг кампус нь Eastern Florida State College, Lake-Sumter State College, Seminole State College of Florida , Valencia College зэрэг орон нутгийн коллежуудтай ойр хамтран ажилладаг бөгөөд  энэхүү хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй DirectConnect төслийн хүрээнд дээрх орон нутгийн коллежуудын оюутан, төгсөгчид UCF-д шууд элсэн суралцах боломжтой байдаг.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны кампус
University of Central Florida-н эрүүл мэндийн шинжлэх ухааны кампус нь Lake Nona-д байдаг. Энд анагаахын шинжлэх ухааны коллеж, био анагаахын шинжлэх ухааны Burnett барилга байлга байхаас гадна  Анагаахын судалгааны Burnham институт, хүүхдийн эмнэлэг, хорт хавдрын судалгааны M.D.Anderson институт, Флоридогийн их сургуулийн судалгааны факультет гээд олон байгууллагууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.
Номын сан
UCF-н номын сан нь 2,2 сая гаруй хэвлэмэл боть ном, 3,2 сая микро хальс хэлбэртэй ном зохиол, 330000 орчим засгийн газрын баримт бичиг, 10000 цахим сэтгүүл, 660000 орчим цахим ном, 40000 сонины өгүүлэл, 43000 тогтмол хэвлэл, тусгай цуглуулга, их сургуулийн архивын материалууд гээд асар баялаг сан хөмрөгтэй. Номын сангийн онцлох цуглуулгад Van Sickle Leftist Pamphlet цуглуулга, урлагийн чиглэлийн ном зохиолын цуглуулга, аялал жуулчлал, зочлохын үйлчилгээний холбогдолтой баримт материал, төв Флоридогийн түүхийн баримтын цуглуулгууд багтдаг. Хэвлэл мэдээллийн салбартай холбогдох  хэвлэмэл ном зохиолууд дийлэнх хэсэг нь их сургуулийн John C.Hitt номын санд хадгалагдаж байдаг бөгөөд уг номын сан нь их сургуулийн гол кампуст байрладаг.