Танилцуулга 

Louisiana State University нь Louisiana-н Lousiana State Seminary of Learning and Military Academy нэртэйгээр байгуулагдаж байжээ. Өнөөгийн Louisiana State University–н гол кампус нь 1926 онд баригдаж байсан ба Италийн сэргэн мандалтын үеийн уран барилгын хэв загвараар баригдсан 250 барилгаас бүтдэг. Лусианагийн улсын их сургуулийн холбооны өмнөө барьдаг нэр хүндтэй байгууллагуудын нэг болох Louisiana State University нь 2017 онд 14 салбар сургууль, коллеждоо 25000 гаруй бакалаврын түвшний, 5000 гаруй бакалаврын дараах түвшний оюутан элсүүлсэн байна.  Бизнесийн E.J.Ourso коллеж, Paul M.Hebert хуулийн төв зэрэг Louisiana State University–н бакалаврын дараах түвшний сургуулиуд нь тус бүрийнхээ судалгааны салбаруудад улсдаа хүлээн зөвшөөрөгддөг. Үүнээс гадна их сургуулийн зүгэээс доривтой судалгаа шинжилгээний төслүүдийг байнга  санаачлан зохион байгуулдаг.

Их сургууль нь 2018 оны U.S. News and World Report жагсаалтын үндэсний их сургуулиудын ангилалд 133-т жагсаж, улсын их сургуулиудаас 63-т бичигдсэн. Мөн Фoрбес сэтгүүлээс тус сургуулийг улсын шилдэг 220 их сургуулийн нэгээр нэрлсэн бол U.S. News and World Report–с үндэсний хамгийн нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтын 16-т эрэмбэлсэн.

Кампус

Их сургуулийн кампус нь Baton Rouge-н хойш хэсэгт байрладаг. 1921 онд Массачусэтсын Брүүклинын Olmsted Brothers Firm уг кампусын загварыг гаргасан. Анх тус фирмээс кампусыг 3000 оюутны багтаажтай байхаар төлөвлөн зураг төслийг  гаргасан байсан ч мужын албаныхны хүсэлтээр зургийг өөрчилсөн байдаг бөгөөд уг кампус нь их сургуулийн кампустай загвар дизайнын хувьд нэлээд ойролцоо байсан.

Номын сан

Их сургууль нь Middleton номын сан, Hill Memorial номын сан гэсэн  2 номын сантай. Уг 2 номын сан нийлээд 4 сая гаруй боть номтой.

Middleton номын сан нь их сургуулийн төв номын сан бөгөөд багш, оюутнуудын сургалт, судалгаанд чухал дэмжлэг болдог. Уг номын сан нь 24 цагаар нээлттэй байдгаас гадна бүхий л тэнхимийн сурагч, багш ажилчидад чилгэдэг. Үүнээс гадна тус номын сан нь сургалтын өрөө, уншлагын танхим, компьютэр гээд оюутнуудыг сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр бүрэн хангасан бүхий л техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон байдаг. Их сургуулийн оюутнууд номын сангийн цахим хуудасыг ашиглан хэдэн зуу, хэдэн мянган ном сэтгүүлээс сургалтандаа ашиглах бүрэн боломжтой.

Hill Memorial номын сангийн тусгай цуглуулгын хэсэгт хүмүүнлэгийн ухаан нийгмийн шинжлэх ухааны салбараас эхлээд байгалийн шинжлэх ухаан, аж ахуй, уран зураг, загварын салбарын түүхэн болон соёлын үнэт өв, судалгааны баримт материалууд хадгалагдаж байдаг. Мөн тэдгээр тусгай цуглуулгууд нь  Louisiana болон Lower Mississippi Valley цуглуулга, ховор номын цуглуулга, E.A.McIlhenny-н байгалийн түүхийн эмхтгэл, хэдэн арван жижиг хэмжээний эмхтгэлийг багтаадаг бөгөөд эдгээрээс Лусиана, Миссисипийн хөндийн цуглуулгад энэ бүс нутгийн коллончлолын үед холбогдох эртний, ховор тэмдэглэлүүд,  Лусианагийн бүхийл цаг үеийн зохиолчдын зохиол бүтээл, сонин сэтгүүл,  тус мужын улс төрийн албан тушаалтнуудын талаарх баримт бичиг 5000 гаруй гар бичмэлийн цуглуулгууд багтдаг. 

Вэб сайт: http://www.lsu.edu/