Танилцуулга 

Pace university  нь 1906 онд байгуулагдсан хувийн их сургууль юм. Тус сургууль нь 3 кампустайгаас нэг нь Нью Йорк хотын Манхаттанд, үлдсэн 2 кампус нь Westchester county болон White plains-т тус тус байрладаг. Үүнээс гадна их сургууль нь Yonkers-н ойролцоо орших эмэгтэйчүүдийн шүүхийн төв, Pace university high school, бизнесийн зөвлөгөө мэдээллийн 2 төвийг эзэмшдэг.

Pace university-г анх ах дүү Homer st.Clair Pace and Charles a.Pace нар бизнесийн сургуулиар үүсгэн байгуулж байсан бөгөөд Pace institute гэх нэрээр олонд танигдаж байжээ. Их сургууль нь 1963 онд Pleasantville кампусаа нээж улмаар 1969 онд их сургуулийн хамгийн том барилга болох Pace plaza ашиглалтад орсон байдаг. Энэ үйл явдлаас хойш 4 жилийн дараа буюу 1973 оноос Pace institute нь их сургууль гэсэн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1975 онд их сургуулийн White plains кампус нээгдсэн байдаг бөгөөд 1994 оноос эхлэн уг кампуст их сургуулийн хуулийн сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулах болсон.

Их сургууль нь:

  • Birnbaum номын сан
  • Mortola номын сан
  • Бакалаврын дараах төвшний оюутнуудын төвийн номын сан
  • Хуулийн сургуулийн номын сан гэсэн 4 номын сантай. Их сургуулийн эдгээр номын сангуудад бүхий л салбар шинжлэх ухааныг хамарсан бүх төвшний сургалт судалгааны материалууд, ном зохиолууд байдаг.
Вэб сайт: http://www.pace.edu