Анх залуучуудад зориулсан оройн сургууль гэсэн нэрээр 1898 оны 10 сарын 3 нд байгуулагдаж  байжээ. 1917 оны 3 сарын 30 нд Frank Palmer Speare захирал болж таван жилийн дараа сургууль нь нэрээ солин Northeastern University болсон. 1923 оноос эхлэн илүү олон мэргэжлийн чиглэлээр оюутан сургах болсон. 1937 онд тус сургууль нь YMCA хамтран нэгдсэн байгууллага нээсэн бол 1948 он гэхэд YMCA-ээс бүрэн салсан юм. 1980 аад оны эхээр оройн ээлжийн ангид суралцдаг оюутны тоо 50000-д хүрч бакалавр болон магистерийн зэргээр мэргэжилтэн бэлтгэн гаргах болсон. Үүнээс хойш тус сургууль нь жилдээ 7500-10000 оюутныг элсүүлдэг болжээ. 1996 онд тус сургуулийн захирал байсан John Curry огцроход сурагчдын тоо эрс буурч байсан ч удаах захирал болох Richard Freeland сургуулийн сурагчийг нэмэгдүүлэх талаас нь хэлэлцэж байжээ. 1996 гаас 2006 оны хооронд сурагчдын үзүүлж буй дүнгийн үзүүлэлт 200 оноогоор дээшилжээ.

Кампусын мэдээлэл

Сургууль гурван кампусаас бүрддэг. Тѳв кампус болон Northeastern University Financial Disrtict Campus нь Boston-д байрладаг. Northeastern University Burlington  кампус нь Burlington хотод байрладаг байна.

Номын сангийн мэдээлэл

Их сургууль Northeastern University-н далайн шинжлэх ухааны төвийн номын сан, Африк, Америкийн холбооны номын сан, Снелл номын сан гэсэн 3 номын сантай. Снелл номын сан нь 1990 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд уг номын сан нь 1.3 сая боть номтой. Мөн энэхүү номын санд Favat-н эмхтгэл, орчин үеийн хүүхдийн уран зохиолын эмхтгэл, боловсролын сургуультай холбогдолтой зарим баримт сэлт, мэдээллүүд,  Benjamin LaGuer–н цуглуулга, их сургуулийн архив болон бусад тусгай цуглуулга байдаг. 

Вэб сайт: www.northeastern.edu/