Танилцуулга

Birmingham–дах Алабамагийн их сургууль нь 1969 онд байгуулагдсан. Жилд дунджаар 18698 оюутан элсүүлдэг бөгөөд тус сургуульд 87 улс орны төлөөлөл болсон 665 оюутан суралцдаг. 1895 онд Алабамагийн анагаах ухааны коллеж байгуулагдсан. 1936 онд Алабамагийн их сургуулийг өргөжүүлэх Birmingham төвүүд хаалгаа нээснээр Birmingham дахь Алабамаагийн их сургууль үүсэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан. 1945 онд Tuscaloosa-д байсан Алабамагийн анагаах ухааны коллеж Birmingham-руу нүүж их сургуулийн анагаах ухааны төв байгуулагдсан. Хожим 1966 оны 11-р сард уг анагаах ухааны төв Алабамагийн их сургуулийг өргөжүүлэх Birmingham төвүүд нэгдэн Birmingham дахь Алабамагийн их сургууль байгуулагдсан. 1969 онд Birmingham дахь Алабамагийн их сургууль нь бие даасан байгууллага болж өнөөдөр уг сургууль нь үндэстэн даяар хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын эрүүл мэндийн төвтэй иж бүрэн хотын их сургууль болон өргөжсөн.

Кампус

UAB их сургуулийн кампус нь Birmingham умард хэсэгт байрладаг. Алабамагийн их сургуулийн кампус нь үндсэн 3 хэсэгтэй. Анагаах ухааны төв нь уг кампусын ихэнх хэсгийг эзэлдаг бөгөөд энд эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулиуд байдаг. Мөн энд Campus Green байдаг бөгөөд Boulevard их сургууль нь тус кампусын сургалтын гол хэсэг болдог. Кампусын баруун хэсэгт спортын тоног төхөөрөмжүүд байдаг.

Номын сан

The Sterne номын санд нийгэм, зан байдлын шинжлэх ухаан, математик, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, урлагийн чиглэлийн судалгаа, сургалтанд тус болох 1 сая гаруй ном зохиол, эмхэтгэл байдаг. Мөн уг номын сан 35044 гаруй тогтмол хэвлэл, 72000 цахим номтой.

The Lister Hill номын сан

Алабамагийн хамгийн том био анагаах ухааны номын сан болох эрүүл мэндийн шинжлэх ухааны The Lister Hill номын сан нь оюутнуудад үйлчлэхээс гадна клиникийн эмч нар, сургалт, судалгааны факультетийг хэрэгтэй материал сэлт, мэдээллийн эх үүсвэрээр хангаж байдаг.

The Reynolds Finley түүхэн номын сан нь анагаахын шинжлэх ухааны тоног төхөөрөмж, гар бичмэлүүд, ховор номын эмхэтгэлүүдээрээ алдартай бөгөөд эдгээр цуглуулгуудад иргэний дайны үеийн болон 18-р зууны үеийн анагаах ухаантай холбоотой асар том эмхэтгэлүүд багтдаг.


 

Бакалаврын түвшний гадаад оюутанд тавигдах шаардлага

  • Ахлах сургууль төгссөн байх
  • 2.0 голч оноотой байх
  • Зарим хөтөлбөрт SAT, ACT –н оноо шаардагддаг
  • Сонгосон хөтөлбөрөөс хамаарч заавал хангах ёстой нэмэлт шаардлагууд тавигдаж болно

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • TOEFL IBT-н 77 оноо
  • IELTS-н 6.0 оноо

Бакалаврын дараах түвшний гадаад оюутанд тавигдах шаардлага

  • Бакалаврын зэрэг эсвэл түүнтэй дүйцэх зэрэгтэй байх
  • 3.0 голч оноотой байх
  • Зарим хөтөлбөрт GRE, GMAT –н оноо шаардагддаг
  • Сонгосон хөтөлбөрөөс хамаарч заавал хангах ёстой нэмэлт шаардлагууд тавигдаж болно

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • TOEFL IBT-н 80 болон түүнээс их оноо
  • IELTS-н 6.5 оноо
  • PTEA: 53
  • Академик англи хэлний 5 түвшинг бүрэн үзэж судалсан
Вэб хаяг: http://www.uab.edu/home/