Танилцуулга 

Washington State University нь Вашингтоны Пуллманд байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1890 онд байгуулагдсан химийн инженерчлэл, мал эмнэлгийн шинжлэх ухаан, аж ахуй, эм зүй, неврологи, хоолны шинжлэх ухаан, гариг эрхэс судлал, математик, бизнес, аж ахуй харилцаа холбооны салбаруудад мэргэжилтэн бэлтгэн гаргадаг, Америкийн шилдэг 140 судалгааны их сургуулийн нэг юм. Мөн Washington State University  нь оюутныхаа тоогоор Вашингтон муждаа Вашингтоны их сургуулийн дараа буюу 2-т ордог  бөгөөд их сургууль нь ойролцоогоор 29686 оюутантай.

Washington State University  нь 12 салбар коллеж, бакалаврын дараах төвшний сургуультай, инженерчлэл, мал эмнэлгийн шинжлэх ухаан, эм зүй, аж ахуй боловсрол, харилцаа холбоо, бизнесийн салбарын мэргэжлүүдээс гадна либерал урлаг, шинжлэх ухааны чиглэлийн мэргэжлүүд нь их сургуулийн хичээлийн голлох байр суурийг эзэлдэг.Их сургуулийн бакалаврын төвшний  цөм хөтөлбөр нь улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Оюутнуудын хувьд бакалавр, магистр, доктор нийлсэн 200 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой.

Их сургуулийн нэр хүнд

  • 2016 оны  U.S. News&World Report–с гаргасан жагсаалтад сургалтын чанар, нэр хүндээрээ  улсынхаа хувийн болон улсын сургуулиудаас 140-д, улсын сургуулиудаас 70-д бичигдсэн.
  • Их сургуулийн бизнесийн хөтөлбөр нь 343 бакалаврын төвшний бизнесийн сургуулиас 69-т
  • AACSB-с магадлан итгэмжилсэн олон улсын бизнесийн хөтөлбөрүүдээс 19-т
  • ABET-с магадлан итгэмжилсэн бакалаврын төвшний шилдэг инженерчлэлийн хөтөлбөрүүдээс 59-т
  • Их сургуулийн мал эмнэлгийн шинжлэх ухааны коллеж улсдаа 14-т тус тус бичигдсэн.

Их сургуулийн кампус 

Их сургууль нь Spokane Tri-Cities Vancouver зэрэг хотуудад кампусуудтай бөгөөд бүгд 1989 онд байгуулагдаж байжээ. Мөн 2012 онд цахим Global Campus нээснээр оюутнуудад их сургуулийн зарим хөтөлбөрийг онлайнаар судлах боломж нээгдсэн. Их сургуулийн эдгээр 4 кампуст нийт 29686 оюутан суралцдагийн 1,751 нь олон улсын оюутнууд байдаг байна.

Вэб хаяг:https://wsu.edu/