Танилцуулга 

Lucy Wheelock 1888 онд бага насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор Miss Wheelock's Kindergarten Training School нэртэйгээр үүсгэн байгуулж байсан нь өнөөгийн Wheelock College юм. Wheelock College нь хүүхэд, гэр бүлийн амьдралыг сайжруулах зорилгынхоо хүрээнд Урлаг–Шинжлэх ухаан, Боловсрол-Хүүхдийн амьдрал, Нийгмийн ажил–Гэр бүл судлалын чиглэлийн бакалаврын болон бакалаврын дараах төвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. Тус сургууль нь 2017 онд Бостоны их сургуультай нэгдэх хэлэлцээрт хүрсэн бөгөөд 2018 оны 6-р сараас 2 сургууль албан ёсоор нэгдэн үйл ажиллагаагаа явуул эхлэх юм.

Wheelock College нь Бостон хотод байдаг, Февэеийн коллежуудын гишүүн сургуулиас гадна Массачусетсийн хувийн их сургууль, коллежуудын холбооны гишүүн юм. Мөн тус коллеж нь:

  • Шинэ Английн Сургууль, Коллежуудын холбоо
  • Багшийн боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний хороо
  • Нийгмийн ажлын боловсролын хороо зэрэг мэргэжлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн.
Вэб сайт: https://www.wheelock.edu