Танилцуулга 

1907 онд Хавайн орон нутгийн байгууллагаас Хонолулуд Аж ахуй, урлагийн коллежийг байгуулж байсан нь өнөөгийн University of Hawai их сургууль юм. 10 оюутан 13 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургууль өнөөдөр 7 салбар коллеж, 3 сургуультай том их сургууль болтлоо өргөжин хөгжиж чаджээ.

Их сургууль нь эдгээр 3 сургууль, 7 коллежоороо дамжуулан бакалавр, магистр, докторын зэргийн хөтөлбөрүүдэд мэргэжилтэн бэлтгэдэг. University of Hawaii-н салбар сургуулиудыг өрнөдийн коллеж, сургуулиудын холбооноос магадлан итгэмжилжээ. 

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага 

IELTS: 5.5-6.0

Вэб сайт: http://www.hawaii.edu/