Танилцуулга 

University of Southern Maine  нь Майнын их сургуулийн салбар, улсын их сургууль юм. Тус сургууль нь  АНУ-н Майнын Портланд, Горхам, Левистон гэсэн хотуудад 3 кампустай. 1970 онд Gorham Normal School, University of Maine at Portland 2 сургууль нэгдсэнээр University of Southern Maine үүсгэн байгуулагджээ. 2007 оны Princeton Review-н жагсаалтаар University of Southern Maine Америкийн  шилдэг коллежуудын нэгээр шалгарсан. 2012 онд их сургуулийн бакалаврын төвшний оюутны тоо 7500, бакалаврын дараах төвшний оюутны тоо 2320 байсан ба нэг ангид дунджаар 25 оюутан суралцдаг байв.Их сургуулийн эдийн засаг, иргэний эрх, соёлын чиглэлийн сургалтын хөтөлбөрүүд нь Майн муждаа нэр хүндтэйгээс гадна их сургууль нь боловсролын сэтгэл судлал, нийгмийн бодлогын чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг санал болгодог. University of Southern Maine нь 115 салбарт бакалавр төвшний оюутнуудыг бэлтгэдэг бөгөөд Инженерчлэлийн сургууль, сувилахуйн сургууль, хөгжмийн сургууль, эрүүл мэнд, байгалийн шинжлэх ухааны сургууль, боловсрол, хүний хөгжлийн сургууль, бизнесийн сургууль зэрэг салбар сургуулиудаараа дамжуулан магистр, докторын төвшинд оюутан бэлтгэдэг.University of Southern Maine-н бизнесийн сургуулийг Бизнесийн сургуулиудын холбооноос магадлан итгэмжилсэн байдаг бөгөөд их сургууль нь Инженерчлэл, технологийн магадлан итгэмжлэлийн хорооноос итгэмжилсэн компьтерийн шинжлэх ухааны хөтөлбөрийг санал болгодог Майн мужийн  2 их сургуулийн нэг юм.

Кампус

Portland кампус

Уг кампуст ихэвчлэн их сургуулийн сургалт, судалгааны зориулалттай барилгууд байрладаг ба бизнес, сувилахуй, түүх, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засаг, социологи, биологи, физик, хими, математик, сэтгэл судлал, орчин үеийн сонгодог хэл, уран зохиол, Америк–Шинэ англи судлалын чиглэлийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Albert Brenner Glickman-н гэр бүлийн номын сан бол  Portland кампусын гол номын сан юм.

Gorham кампус

 

Энд их сургуулийн дийлэнх оюутны дотуур байр, биеийн тамир спортын барилгууд байдаг. Уг кампуст технологи, инженерчлэл, хөгжим, урлаг, театр, боловсрол, хүн судлал, газар зүй, байгаль орчны шинжлэх ухаан, газар зүйн шинжлэх ухааны хичээлүүд явагддаг. 

Вэб сайт: https://usm.maine.edu