Техасын Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийн гол зорилго нь англи хэлийг сонгон сурч буй хүмүүст англи хэлний чанартай сургалтыг хүргэх явдал юм. Уг хөтөлбөр нь 1965 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогийн  байдлаар 30000 гаруй оюутан уг хөтөлбөрөөр дамжуулан англи хэлний чадвараа нэмэгдүүлэн зорьсон  зорилгодоо хүрч чаджээ. Техас англи хэлний хөтөлбөрт 17 болон түүнээс дээш насныхан суралцах боломжтой бөгөөд IELTS,TOEFL –н оноо шаарддаггүй.

Уг хөтөлбөрийг Англи хэлний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хорооноос 2015 оны 12-р сараас 2025 оны  12-р сар хүртэл магадлан итгэмжилсэн байдаг. Хөтөлбөрийн багш удирдлагуудын хувьд сайн бэлтгэгдсэн мэдлэг туршлагатай салбартаа манлайлагч  мэргэжилтнүүд байдаг бөгөөд бүгд унаган англи хэлтэй, гадаад хүнд Англи хэл заах арга зүй болон түүнтэй холбогдох чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан байдаг. Үүнээс гадна хөтөлбөрийн бүх багш TESOL олон улсын холбооны гишүүд байдгаас гадна мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд тогтмол хамрагддаг. Техас англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр нь сурагчдад бүтэн цагийн англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийг санал болгохоос гадна сурагчид ганцаарчилсан болон тусгай ангийн сургалтад хамрагдах боломжтой. Мөн Остны бүсэд ажиллаж амьдардаг хүмүүст зориулан  оройн цагийн ганцаарчилсан хөтөлбөрийг санал болгодог.  

TIEP-с тусгай сургалтын хэрэгцээ шаардлага, зорилгод нийцэх үүднээс  засгийн газар, боловсролын байгууллагууд, хувийн компаниудад зориулсан сургалтын хөтөлбөр, хувь хүнд зориулсан ганцаарчилсан курсүүдийг сургалтынхаа хөтөлбөрт оруулсан байдаг. 

Вэб сайт: https://www.tiep.edu