Танилцуулга 

Northwood University нь Мичиганы Мидландад байдаг АНУ-н хувийн их сургууль юм. Уг сургууль нь 1959 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оны 7-р сард хувьчлагдсан. Их сургууль нь хэдийгээр 2014 оноос эхлэн Техаст байрлахаа больсон ч их сургуулийн насанд хүрэгчдэд зориулсан мэргэжлийн хөтөлбөр болон бакалаврын дараах төвшний хөтөлбөрийн хичээлүүд энд үргэлжлэн явагдах болсон. Мөн Northwood University  нь олон улсын хамтарсан 4 хөтөлбөрийг санал болгодгийн нэг нь 2001 оноос хойш  Шинэ Зеландын Монтрукст байдаг Монтрукс зочид буудлын институттэй хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн хүрээнд 33000 оюутан төгсөөд байгаа юм.

Кампус:Их сургуулийн кампус нь Мичиганд байдаг.

Номын санд хэвлэмэл болон тоон хэлбэр бүхий олон ном зохиолууд, тэдгээрийн эмхтгэлүүд хадгалагдаж байдаг бөгөөд эдгээр эмхтгэлүүд нь дотроо circulating collection, non-circulating collection гэсэн үдсэн 2 хэсэгт хуваагддаг. Үүний circulating collection буюу оюутнуудад гэрээр олгох боломжтой цуглуулгад ном, сонин, сэтгүүл, DVD багтдаг бол non-circulating collection буюу оюутнуудад гэрээ олгох боломжгүй цуглуулгад ховор ном зохиол, материал сэлт багтдаг бөгөөд энэ хэсэгт хамаарах ном зохиолын зургийг авах, хуурбарлаж авах хориотой байдаг.

Их сургуулийн номын санд дараах чиглэлийн ном зохиолууд зонхилдог:  

  • Нягтлан болох бүртгэл
  • Зар сурталчилгаа
  • Автомашин
  • Спорт
  • Хувиараа бизнес эрхлэхгүй
  • Загвар
  • Санхүү
  • Зочид буудал, рестораны удирдлага 
Вэб сайт: www.northwood.edu