Танилцуулга 

Morrisville State College нь 1908 онд байгуулагдсан, Нью Йоркийн улсын их сургуулийн салбар коллеж юм. Тус коллеж нь Нью Йорк хотын Морсвилд байрладаг ба  бакалаврын төвшний 23, мэргэжлийн 52 хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог.

Төвийн бүсийн мужуудын коллеж, сургуулиудын холбооноос Morrisville State College-г магадлан итгэмжилжээ.

 

Кампус

Коллеж нь 2 кампустай:

Morrisville Кампус

Коллежийн Morrisville Кампус нь дотроо 50 барилгатай, Төв Нью Йоркт орших Морисвилд байдаг. Уг кампуст коллежийн 12 дотуур байр, сургалт, судалгааны зориулалттай барилгууд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Norwich кампус

Нью Йоркийн Норвичд байрлах уг кампуст коллежийн бизнес, технологи, либерал урлаг, боловсрол, сувилахуйн чиглэлийн хичээлүүд явагддаг.

Номын сан

Коллежийн номын сан нь Morrisville Кампуст байрлах бөгөөд оюутан, багш ажилчдыг олон салбарыг хамарсан өргөн хүрээний мэдээллийн эх үүсвэр, баримт материалаар ханган ажилладаг.

Уг номын сан нь 100000 гаруй тогтмол хэвлэл, 20000 орчим цахим ном зохиол бүхий 90 гаруй цахим өгөгдлийн сантай бөгөөд номын сангийн  хэвлэмэл баримт материалын цуглуулгыг 80000 гаруй ном, 160 гаруй сонин, сэтгүүл, 2100 орчим видео хальс бүрдүүлдэг.

Вэб сайт: http://www.morrisville.edu