Танилцуулга  

Montana State University нь Америкийн нэгдсэн улсын Монтанагийн Боземэнд байдаг улсын их сургууль юм. Уг сургууль нь 1893 онд байгуулагдсан мужийнхаа хамгийн том сургуульд тооцогддог. Montana State University  нь Монтанагийн их сургуулийн системийн нэг хэсэг бөгөөд 51 салбарын чиглэлд бакалавр, 41 салбарын чиглэлд магистр, 18 салбарын чиглэлд докторын зэргийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Тус сургууль нь 16400 гаруй оюутантай 743 бүтэн цагийн, 411 хагас цагийн багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Их сургуулийн гол кампус Бозмэнд байрлах бөгөөд энд KUSM телевиз, KGLT радио, Rockies–н музей байдаг.

Montana State University нь оюутнуудаа мэдлэг чадвартай боловсон хүчнүүд болгон бэлтгэн гаргадаг бөгөөд оюутнуудын хувьд дэлхийн төвшний чадварлаг багш нараар хичээл заалгахаас гадна дэлхий нийтийн амьжиргааны төвшинг сайжруулахад тус нэмэр болох шинэ мэдлэгийг олж авч байдаг. Их сургуулийн энэхүү хамтын ажиллагаа, дэмжлэг тусламжид суурилсан сургалтын орчин нь оюутнуудад үндэсний болон олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт, уралдаан тэмцээнд амжилт гаргахад тус болдог. Өнгөрсөн жил их сургуулийн оюутнууд дараах нэр хүндтэй шагналуудыг хүртсэн байна. Үүнд:

  • Goldwater scholarships /математик, шинжлэх ухаан, инженерчлэл/
  • Rhodes Scholarship / Оксфордын их сургууль суралцах эрх/
  • Marshall Scholarship /Их британи улсад суралцах /
  • Newman Civic Fellow

Montana State University нь Монтанагийн хамгийн том судалгааны их сургуулиас гадна бүх чиглэлд судалгаа явуулдаг хамгийн том судалгаа хөгжлийн байгууллагад зүй ёсоор тооцогддог. Их сургуулийн судалгаанууд нь дэлхий дахиныг өөрчилж буй голлох нээлтүүдийн эх үндэс нь болдог бөгөөд их сургууль нь эдгээр судалгаа шинжилгээний ажлуудаараа дамжуулан оюутнууддаа чухал, практик судалгаа, төслүүдэд гар бие оролцон мэдлэг туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Мөн тус сургууль нь   250 гаруй идэвхтэй технологийн лицензийг эзэмшдэг. 

Montana State University-н  бакалаврын төвшний хөтөлбөрийн чанар, нэр хүндийг Carnegie-н хорооноос өндрөөр үнэлсэн бөгөөд энэ нь тус сургуулийн бакалаврын төвшний оюутнуудад дараагийн төвшний сургалтдаа үргэлжлүүлэн сурах илүү өргөн хүрээний боломжийг нээж өгдөг.

Магадлан итгэмжлэл

Их сургуулийн сургалтын чанар, стандартыг мэргэжлийн олон байгууллагаас магадлан итгэмжилдэг. Тухайлбал барууны их сургууль, коллежуудын холбооноос MSU-г магадлан итгэмжилсэн байдаг ба их сургууль нь сургалт, судалгааны үр бүтээмжээрээ өндрөөр үнэлэгддэг. Мөн их сургуулийн ихэнх коллеж, тэнхим, хөтөлбөрүүд нь үндэсний магадлан итгэмжлэлээс гадна мэргэжлийн тусгай агентлагуудын магадлан итгэмжлэлийг хүртсэн байдаг.

Кампус

Их сургуулийн гол кампус нь Бозмэнд байдаг бөгөөд кампус дотроо оюутны дотуур байртай. Энд ойролцоогоор их сургуулийн 3500 орчим оюутан амьдардгийн 70 хувь нь 1р курсийн оюутнууд байдаг.

Вэб сайт: http://www.montana.edu