Танилцуулга 

Merrimack college нь Massachusetts-н North Andover-т байдаг хувийн коллеж юм. Либерал урлаг, инженерчлэл, шинжлэх ухаан боловсрол бизнесийн чиглэлийн бакалаврын дараах төвшний 100 гаруй хөтөлбөрөөс гадна бакалаврын болон, магистерийн төвшний хагас цагийн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд коллежийн  хагас цагийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа оюутнууд нягтлан бодох бүртгэл, боловсрол, эрүүл мэндийн шинжлэх ухаан, удирдлага, нийгмийн ажил, нийгмийн бодлого, инженерчлэлийн мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.  Коллежид 32 улс, 29 мужийн 3200 гаруй бакалаврын төвшний 500 орчим бакалаврын дараах төвшний нийт 3700 оюутан суралцдагаас 75 хувь нь коллежийн кампуст амьдардаг байна.

Коллежийн нэр хүнд

2012-2013 оны U.S. News & World Report-р Зүүн хойд бүсийн шилдэг 10 коллежийн нэгээр шалгарсан

2012-2013 оны The Princeton Review жагсаалтаар Зүүн хойд бүсийн шилдэг 218 байгууллагын нэгээр шалгарсан

2011-2012 онд Forbes сэтгүүлээс Америкийн шинэлэг коллежуудын нэгээр тус коллежийг нэрлэсэн.

2011 онд Ерөнхийлөгчийн боловсролын хорооны шилдэг байгууллагаар шалгарсан

Кампусын мэдээлэл

Коллежийн кампус нь Andover хотод байдаг  25 акры хэмжээтэй.  

Номын сан

McQuade номын сан

Коллежийн номын сан нь оюутнуудын хичээлээ давтах, суралцах хэсэг юм. Сургуулийн сурагчдаас гадна гадны хүмүүст үйлчилдэг боловч зарим тусгай үед зѳвхѳн сургуулийн оюутан багш ажилчидад үйлчилдэг байна. Уух зүйл болон хѳнгѳн зуушийг 1 давхарт байрлах Zime кафенаас авах боломжтой. Хэрэгтэй мэдээлэл авах болон хүссэн номоо унших гээд оюутнуудын хувьд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрэн бүрдсэн. 

Вэб сайт: http://www.merrimack.edu/