LIU Post нь Америкийн нэгдсэн улсын Нью Йорк хотын Бруклинд байдаг дээд боловсролын хувийн байгууллага. 1954 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсон тус сургууль нь Island University–н хамгийн том салбар сургууль юм.

Их сургууль нь дараах салбар коллеж, сургуулиудаараа дамжуулан бакалавр болон бакалаврын дараах төвшний хөтөлбөрүүдэд оюутан сургадаг:

  • Харилцаа холбоо, урлаг, дизайны коллеж
  • Либерал урлаг, шинжлэх ухааны коллеж
  • Удирдлагын коллеж
  • Боловсрол, мэдээлэл, технологийн коллеж
  • Эрүүл мэнд, сувилахуйн сургууль

LIU Post–н сургалтын хөтөлбөрүүд нь Нью Йорк хотын боловсролын хэлтэст бүртгэлтэй байдаг ба улсын төвийн бүсийн мужуудын коллеж, ахлах сургуулиудын холбооны дээд боловсролын хорооны магадлан итгэмжлэлийг хүртсэн байдаг. Мөн салбар бүрийн шилдгүүд, мэргэжлийн байгууллагууд их сургуулийн хичээлийн хөтөлбөрийн чанар стандартыг хүлээн зөвшөөрдөг.

Нэр хүнд 

U.S.News&World Report-с гаргадаг 2008 оны Америкийн шилдэг коллежуудын жагсаалтын шилдэг улсын сургуулиудын ангилалд их сургуулийн бакалаврын дараах төвшний хөтөлбөр нь чанараараа 4-т бичигдсэн байдаг.

Вэб сайт: http://www.liu.edu