Танилцуулга

Олон төрлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын яамны харьяа судалгааны сургууль болох Нанкай их сургууль нь Бохайгийн далайн эрэгт байрлах Танжинд байдаг.

1919 онд алдарт эх оронч, сурган хүмүүжүүлэгч ноён Занг Болинг, ноён Ян Хиу нар үүсгэн байгуулсан. Японы эсрэг дайны үе буюу 1937-1945 оны хооронд Нанкай их сургууль, Пэкин их сургууль, Цинхуа их сургууль нь баруун өмнөдийн алдартай сургуулиудын Куминг холбоонд нэгдсэн. Олон нийтийн анхаарлыг татахад чиглэгдсэн уг сургуулийн "Эх оронч үзэл, шинэчлэл, шударга болонтааламжтай” гэсэн уриа үгээс нь харахад л тус сургуулиас сүүлийн удирлагч Зо Энлай, Доктор Шин-Шэн Чэрн, Доктор Та Юу Ву, жүжгийн зохиолч Као Юу гэх алдар суут хүмүүсийг төрүүлсэн нь илэрхий. 2000 оны 12 сарын 25-нд боловсролын яам Танжины хотын захиргаатай хамтран Нанкай их сургуулийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үеэс эхлэн 21-р зууны хөгжлийг дээдэлсэн сургуулиудын нэг зүй ёсоор тооцогдох болсон. Одоогийн байдлаар Нанкай их сургууль нь 4489700 метр квадрат талбайг хамардаг. Ойр хамтын ажиллагаа, бие даасан сургууль гэсэн зарчмын дор Нанкай их сургууль нь Танжины их сургуультай хамтран ажилладаг. Нанкай их сургууль нь эмх журам, сахилга бат сайтай их сургуулиудын нэгэнд тооцогддог. Тус сургууль нь хүмүүнлэгийн ухаан ба шинжлэх ухаан, бүтээмж хичээл зүтгэл хоёрын хоорондын уялдаа холбоо ба найдвартай санг тэнцвэржүүлэхэд голлон анхаардаг. Нанкай их сургууль нь орчин үеийн бүжгийн боловсролын сургууль, ахисан түвшний мэргэжлийн сургууль, ахисан дунд боловсролын сургууль,и доктор, магистр бэлтгэх сургууль, уран зохиолын 12 ангилал, түүх, философи, сонгодог зохиол судлал, удирдлага, шинжлэх ухаан, инженер, анагаах ухаан заах арга зэргийг нийлүүлээд нийт 22 сургалтын коллежтой бөгөөд Нанкай урлагийн сургууль нь бакалаврын түвшний 80 гаруй мэргэжил, 213 магистрын хөтөлбөр, 172 докторын хөтөлбөр, докторын зэргийн дараах шатны судалгаанд зориулагдсан 28 хэсэг, докторын анхан шатны 29 мэргэжлийг тус тус санал болгодог. 1986 оны байдлаар докторын зэрэгтэй аргазүйч 616, магистр 714, дэд профессор 714, хятадын шинжлэх ухаан академич, инженерчлэлийн академийн академич 8, гуравдахь дэлхий шинжлэх ухааны академын академч 5, улсын зөвлөлийн зэрэглэлийн үнэлгээний үнэлэлт хариуцсан багийн гишүүн 15, 37 их сургуулийн профессор, утга зохиолын салбарын 16 профессор, Танжин хотын захиргааны зочин профессор 9, боловсролын яамнаас дэмжсэн сайн залуу багш шагналтан 9 мөн боловсролын яамнаас санаачилан шалгаруулсан зууны шилдэг авъяастан 21, үндэсний авъяас хөтөлбөрөөс шалгарсан багш 20, үндэсний дээд боловсролын магистр 3 тус тус төрөн гарсан. Өнөөгийн байдлааар жилд нийт 24525 оюутан элсэн суралцдагаас 13067 нь бакалаврын түвшний оюутан, 8162 нь магистрын, 3296 нь докторын 1048 нь гадаад, 2786 нь хагас цагийн насанд хүрсэн оюутнууд байх ба 43037 оюутан зайны боловсролын хөтөлбөрт суралцаж байна. Нанкай их сургууль нь боловсролын болоод академик судалгааны төв гэгддэг бөгөөд эрдэм шинжилгээний олон ололт амжилтууд энэ сургуулиас улбаатай. 2007 оноос хойш Нанкай их сургууль нь үндэсний байгалийн шинжлэх ухааны дэд байрын шагналыг гурван удаа, технологийн үйл явц шинжлэх ухааны дэд байрын шагналыг нэг удаа, Хятадын залуу эрдэмтэдийн шагналыг нэг удаа хүртсэн байдаг. Үүнээс гадна тус сургуулийн 10 төгсөгч Танжинд болдог Шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшлийн уралдааны ялагчаар тодорч байсан. Нанкай их сургууль нь нийгмийн дадлага, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, шинжлэх ухааны туршилт, ангийн сургалт зэргийг нэгтгэн боловсролын бүрэн системийг бий болгосон. Мөн кредитын систем, давхар мэргэжил, нэмэлт тусгай боловсролын системийг багтаасан уян хатан боловсролын системийг хэрэгжүүлж эхэлсэн. Нанкай их сургууль нь оюутнуудын бүхий л талын авъяас чадвар, бүтээмжид түлхүү анхаардаг. Оюутнуудын эрүүл мэндийг сайжруулахад анхаарах зорилгоор соёлын уур амьсгал бүрдүүлж кампусаа өнгөлөг гэгээлэлэг болгон тохижуулсан. Нанкай их сургуулийн төгсөгчид суурь мэдлэг сайтай, чадвартай бүтээлч байдаг учираас бүхий л салбарын ажил олгогчдын дунд алдар хүндтэй байдаг. Нанкай их сургууль нь олон улсын 300 гаруй их дээд сургуулиуд, боловсролын байгуулагуудтай солилцоо, хамтын ажиллагааны чиглэлээр харилцаа холбоотой байдаг. Нанкай их сургууль нь Гласго их сургуультай хамтран бакалавараас дээшхи түвшний сургалт явуулдаг NKU- UoG гэх их сургуулийг байгуулсан. Нанкай их сургуулиас 9 хүнд хүндэт докторын зэрэг олгосон байдаг бөгөөд үүнд математикч Шинг-Шэнг Чэрн, физикч Ву Даюу, дэлхийн эдийн засгийн форумын захирал Самуэл Ча Чанг Тинг зэрэг хүмүүс багтдаг.Мөн Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жунг, АНУ-н нарийн бичгийн дарга асан Хэнри Хиссингэр нар Нанкай их сургуулийн зочин профессорууд юм.

Нанкай их сургуулийн кампус, тэдгээрийн байршил

Нанкай их сургуулийн гол кампус нь Балитайд байрлах бөгөөд уг сургуулийн бусад кампусууд нь Жинан дүүрэг, Еиншуи зам, Зижиншан зам болон Танжины эдийн засаг технологийн хөгжлийн бүсдэх TEDAколлежид тус тус байрладаг. Жинан дахь кампус нь төрийн боловсролын яамны дэмжлэгтэйгээр ашиглалтанд орсон.

Нанкай их сургуулийн номын сан

Нанкай их сургуулийн номын сан нь тус сургуулийг байгууллагддаг жил буюу 1919 онд байгуулагдсан. Хятад улс дахь хамгийн эртний их сургуулийн номын сангуудын нэг юм. Уг номын сангийн анхны барилгыг Ноён Лу Музай хувийнхаа зүгээс хандив өргөж бариулж байсан бөгөөд номын сан 1928 онд бүрэн ашиглалтанд орсон. Уг номын сан нь Музай номын сан нэрээрээ алдартай. Одоогийн байдлаар Нанкай их сургуулийн номын сан нь Рунрун Ша урлагийн номын сан /1990 онд ашиглалтанд орсон/ байгалийн шинжлэх ухааны номын сан эдийн засгийн салбарын номын сан, Еншидао Кампус дах салбар номын сан гэсэн үндсэн 4 хэсгээс бүрддэг. Тус сургуулийн номын сан нь 3581000 боть ном, 30 терабайт цахим номтой. Номын сангийн нийт ботийн 2000000 гаруй нь хятад хэл дээр 200000 орчим нь 20 өөр гадаад хэл дээр байдаг. Мөн энд олон улсын болоод орон нутгийн янз бүрийн өргөн хүрээний сэдвийг хамарсан сэтгүүл, тогтмол хэвлэл байдгаас 300 нь орчин цагт тогтмол хэвлэгддэг сэтгүүлүүд байдаг. Уг номын сан 300000 гаруй ховор номын цуглуулгатай ба дэлхий дахины анхаарлыг татсан үнэт бүтээлүүд ч бий. Нанкай их сургуулийн номын сангийн цуглуулга нь хими, математик, эдийн засаг, түүх, уран зохиолын чиглэлийн ном зохиол материал сэлтээр баялаг.

Олон улсын оюутнуудад зориулсан мэргэжлүүд

 

Бакалаврын зэрэг

Магистрийн зэрэг

Докторын зэрэг

1

Chinese Literature

Linguistics and Applied Linguistics

Linguistics and Applied Linguistics

2

Editing and Publication

Chinese Lexicology

Chinese Lexicology

3

Painting and Art Design

Ancient Chinese Philology

Ancient Chinese Philology

4

Philosophy

Classical Chinese Literature

Classical Chinese Literature

5

Logistics

Contemporary Chinese Literature

Contemporary Chinese Literature

6

Religion

Chinese Language and Literature of Minorities

Chinese Language and Literature of Minorities

7

History

Comparative Literature and World Literature

Chinese Philosophy

8

World History

Communications

Logistics

9

Museology

Chinese philosophy

Theory of Historiography and History of Historiography

10

Law

Western Philosophy

Archaeology and Museology

11

Politics

Logistics

Ancient Chinese History

12

Administration

History of law

Modern and Contemporary Chinese History

13

International Politics

Law

World history

14

Sociology

Civil and Commercial Law

Sociology

15

Social Work

Economic Law

Political Economy

16

Applied Psychology

International Law

History of Economic Thought

17

Economics

Political System

History of Economics

18

Finance

International Politics

Western Economics

19

International Economy and Trade

International Relationships

World Economics

20

Insurance

Sociology

Regional Economics

21

Public Finance

Population Study

International Trade

22

Business Administration

Political Economics

Business Management

23

Accounting

History of Economic Thought

Inorganic Chemistry

24

Tourism Management

History of Economics

Analytical chemistry

25

Marketing

Western Economics

Organic Chemistry

26

Financial Management

World Economics

Physical Chemistry

27

Human Resource Management

Population, Resources and Environmental Economics

Polymer Chemistry and Physics

28

Information Management and Information System

Regional Economics

Pesticide Study

29

Library

Archaeology and Museology

Fundamental Mathematics

30

Archive

Chinese history

Arithmetical Mathematics

31

English

Modern and Contemporary Chinese History

Probability and Stochastic

32

Japanese

World History

Applied Mathematics

33

Chemistry

Management Science and Engineering

Theoretical Physics

34

Material Chemistry

Business Administration

Particle and Nuclear Physics

35

Mathematics and Applied Mathematics

Industrial Management

Condensed State Physics

36

Information and Arithmetic Science

Organic chemistry

Optics

37

Statistics

Analytical chemistry

Biophysics

38

Physics

Organic chemistry

Microbiology

39

Optical Information and Technology

Physic Chemistry

Genetics

40

Biological Science

Polymer Chemistry and Physics

Biochemistry and Molecular Biology

41

Biological Technology

Material physics and chemistry

Ecology

42

Computer Science and Technology

chemistry

Optical Engineering

43

Automation

Pesticide Study

Microelectronics and Solid Electronics

44

Communication Technology

Fundamental Mathematics

Theory of Control and Control Engineering

45

Electrical Engineering and Technology

Arithmetical Mathematics

46

Microelectronics

Probability and stochastic Process

47

Science and Technology of Electronic Information

Applied Mathematics

48

Environmental Science

Optics

49

Environmental Engineering

Biophysics

50

Optical Engineering

51

Physical Electronics

52

Computer System and Construction

53

Computer Software and Theory

54

Applied Computer Technology

55

Environment Science

56

Environmental Engineering

57

Zoology

58

Botany

59

Russian

60

English

61

Industrial Economics

62

Labor Economics

63

Regional Economics

65

Computational Economics

66

Historical Bibliography

67

Historical Geography

68

Theory of Politics

69

History of Law

70

Operation Research and Theory of Control

71

Aesthetics

Гадаад оюутанд тавигдах шаардлага

Зэрэг

Нас эрүүл мэндийн байдал

Академик шалгуурууд

Шаардлагатай жил

Bachelor's Degree

18-с дээш настай, эрүүл

Ахлах сургууль эсвэл түүнтэй дүйцэх курс сургалт дүүрэгсэн байх

4 жил

Master's Degree

22 болон түүнээс дээш настай, эрүүл

Бакалаврын зэрэгтэй

Шинжлэх ухаан: 3 жил

Урлаг: 2 жил

Магистер: 3 жил

Doctoral Degree

25 болон түүнээс дээш настай, эрүүл

Магистрын зэрэгтэй байх

3 болон түүнээс олон жил

Language Student

18-с дээш насны, эрүүл

High School or above

Senior Scholar

22-с дээш настай, эрүүл

Магистр эсвэл докторын зэргтэй байх

Researcher

22-с дээш настай, эрүүл

Дэд профессор болон түүнээс зэрэгтэй

Short-term Training

18 болон түүнээс дээш насны, эрүүл

Ахлах сугууль төгссөн байх

Кампус

Нанкай их сургууль нь The Balitai Campus, The Jinan New Campus , The TEDA Campus гэсэн 3 кампустай.

Balitai Campus:

Нанкай их сургуулийн төв кампус нь Танжины Нанкай дүүргийн Balitai-д байдаг. Нанкай нь орчин үеийн хятадын хамгийн нөлөө бүхий байгууллагуудын нэг юм. Balitai кампус нь соёлын өв, боловсролын гүн ухааны бэлэг тэмдэг болдог. Уг кампус нь Нанкай их сургуулийн хамгийн анхны кампус бөгөөд 10 сургууль байрладаг. Үүнд:

·Бизнесийн сургууль

·Эдийн засгийн сургууль

·Утга зохиолын сургууль

·Химийн коллеж

·Математикийн шинжлэх ухааны сургууль

·Физикийн институт

·Гадаад хэлний коллеж

·College of Life Sciences

·Хятад судлалын институт / хүрээлэн/

Jinnan campus

Нанкай их сургуулийн шинэ кампус болох Жинан кампус нь Бинхай шинэ бүсийн Golden Coridor-т байдаг. 2015 оны 9-р сараас кампус нь 14 коллежтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнд:

·Засгийн газарын Zhou Enlai сургууль ,

·Аялал жуулчлал, удирдлагын коллеж

·Анагаахын сургууль

·Эм зүйн коллеж

·Хуулийн сургууль

·Хятад хэл соёл судлалын коллеж

·Философийн факультет

·Түүхийн коллеж

·Компьютер, инженерчлэлийн коллеж

·Электрон мэдээлэл, оптик инженерчлэлийн коллеж

·Материал судлал инженерчлэлийн коллеж

·Санхүүгийн сургууль

·Програм хангамжийн коллеж

TEDA Campus:

Нанкай их сургуулийн TEDA кампус Танжины Бинхай шинэ бүсийн эдийн засгийн хөгжлийн бүсэд байрладаг. Уг кампуст биологийн шинжлэх ухаан, био технологийн хүрээлэн, хэрэглээний физикийн хүрээлэн гэсэн Танжины эдийн засаг хөгжлийн бүсийн 2 хүрээлэн байдаг.