Танилцуулга

Өмнөд Австралийн Пэртд байрлах Curtin University нь Австралийн 14-дөх ерөнхий сайд John Curtin-н нэрэмжит улсын судалгааны их сургууль юм. Их сургууль нь Өмнөд Австралийн хамгийн том их сургуульд тооцогддог бөгөөд 2016 онд оюутны тоо 58000 хүрчээ.

Curtin University нь 1986 оны Өмнөд Австралийн их хурлын шийдвэрээр их сургууль болон өргөжсөн ба энэ үеэс эхлэн их сургууль Сингапур, Малайз, Дубай зэрэг хотуудад кампусуудаа байгуулан тасралтгүй өргөжин хөгжсөөр ирсэн. Мөн их сургууль нь 20 орны 90 гаруй их дээд сургуультай хамтран ажилладаг. 5 факультет 95 мэргэжлийн төөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг Австралийн технологийн холбооны гишүүн бөгөөд баялаг, эрчим хүч, мэдээлэл-харилцаа холбоо, эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн салбаруудад судалгаа шинжилгээний ажлыг идэвхтэй явуулдаг.

Curtin University нь судалгааны ажлуудыг идэвхтэй өрнүүлэхийн зэрэгцээ гадаадын боловсролын байгууллагуудтай ойр хамтран ажилладаг бөгөөд энэхүү судалгаа шинжилгээ хамтын ажиллагааныхаа хүрээнд бизнес, удирдлага, судалгааны чиглэлийн төслүүдэд оролцсоор ирсэн.

Их сургуулийн нэр хүнд

Curtin University нь 2017 онд дэлхийн их дээд сургуулиудын академик жагсаалтаар дэлхийн шилдэг их сургуулиудын нэгээр нэрлэгдсэн. Мөн 2014 онд  QS Stars-с их сургуульд "Таван од шагналыг хүртээсэн байдаг. 2017-2018 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 262-т бичигдэж, 2013 оны дэлхийн их сургуулиудын академик жагсаалтын шилдэг 500 их сургуулийн нэгээр шалгарсан.

Curtin нь 2017 оны QS жагсаалтад эрдэс баялаг-уул уурхайн инженерчлэлийн хөтөлбөрөөр дэлхийд 2-т бичигджээ. Мөн их сургуулийн алба хаагч, төгсөгчид дундаас 7 Miles Franklin-н нэрэмжит шагналтан төрөн гарсан.

Кампус

Их сургууль нь Пертийн метрополитан бүсэд 3 кампустай. Их сургуулийн бизнесийн сургуулийн барилга Пертийн төв бизнесийн дүүрэгт, хуулийн сургууль нь Murray Street-д байрладаг. Мөн их сургууль нь Pert-с гадна EsperanceMargaret RiverGeraldton зэрэг хотуудад кампустай. Эдгээрээс зөвхөн Geraldton-н кампуст сувилахуйн чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Дубай кампус

Curtin University нь 2017 оны 4-р сард Дубайдах "Дубай олон улсын академик хот-д шинэ кампусаа байгуулсан. Тус кампусыг Арабын нэгдсэн Эмират улсад суугаа элчин сайд Arthur Spyrou 2017 оны 10-р сард албан ёсоор нээсэн. Дубайдах Curtin University-н хичээлийн хөтөлбөрийн бүтэц Curtin University-нхтай адилхан байдаг. Curtin University Dubai-г Knowledge and Human Development Authority-KHDA-с магадлан итгэмжилсэн байдаг бөгөөд Curtin University-н академик боловсрол-г Дубайн хувийн болон улсын аж ахуй нэгжүүд хүлээн зөвшөөрдөг.

Малайздах кампус

Curtin University-н хамгийн том олон улсын кампус болох Малайзын Мири дахь  кампус нь их сургуульд хийгдсэн томоохон хөгжил дэвшлийн нэгт зүй ёсоор тооцогддог. Curtin University нь 1999 оны 2-р сараас эхлэн Мирид үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд 2002 онд энд кампусаа байгуулсан. Их сургуулийн уг кампуст 45 орны 4000 гаруй оюутан суралцдаг.

Сингапурдах кампус

Curtin University нь 2008 оны 11-р сарын 23-нд Сингапурт кампусаа байгуулсан.

Вэб сайт: http://courses.curtin.edu.au