Танилцуулга  

1974 онд байгуулагдсан Австралийн холбооны хөдөлгөөний тэргүүн, 2-дох ерөнхий сайд Alfred Deakin-н нэрэмжит Deakin University нь Австралийн улсын их сургууль юм. Tус сургуулийн оюутны тоо 2016 онд 53000 байсан. Их сургууль нь Австралийн хамгийн хурдацтай хөгжиж буй судалгааны их сургуулиудын нэг бөгөөд их сургуулийн явуулсан судалгаануудын 89 хувь нь дэлхийд өндрөөр үнэлэгддэг.

Их сургуулийн нэр хүнд

2016 онд Times Higher Education-с гаргасан жагсаалтад төгсөгчдийн ажлын боломжоороо Австралид 3-т орж, 2015 оны тус агентлагийн дэлхийн 50-с бага жилийн түүхтэй 100 их сургуулийн жагсаалтын 45-д бичигджээ. Мөн 2009, 2013, 2015 онуудад Graduate Management Association of Australia-с Deakin university-н Бизнесийн удирдлагын мастер болон Бизнесийн удирдлагын магистрын олон улсын хөтөлбөрүүдийг Австралийн магистерийн төвшний шилдэг курсүүдээр шалгаруулсан.

Их сургуулийн кампус

Их сургуулийн гол кампусууд Melbourne-н Burwood-н зах, Geelong Waurn PondsGeelong Waterfront, Warrnambool-д байдаг бөгөөд онлайн кампустай. Мөн Deakin University нь DandenongCraigieburnWerribee зэрэг газруудад сургалтын төвүүд ажиллуулдаг.

Вэб сайт: http://www.deakin.edu.au