Танилцуулга 

Flinders International Study Centre нь оюутнуудад насан туршийн мэдлэг чадварыг олгохыг зорьдог. Уг байгууллага нь оюутнуудад бүх талын тусламж дэмжлэгийг үзүүлэхээс гадна бие даан сурч боловсрох сургалтын таатай орчинг бүрдүүлэн өөрсдийн эзэмшсэн мэдлэгтээ итгэлтэй чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэхийг гол үүргээ болгон ажилладаг.

Flinders International Study Centre-г сонгосноор Flinders University-д элсэхэд тус болох мэргэжлийн болон англи хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдахаас гадна дэлхийн жишигт нийцсэн боловсролыг эзэмшин төгсөх боломжтой.

Flinders ISC нь оюутнуудад дараах дэмжлэгийг үзүүлдэг:

Тухайн оюутны бакалаврын зэрэгт сурахаар сонгосон мэргэжилд холбогдох хичээлүүдийн талаарх академик мэдлэгийг сайжруулах

Голлох сургалтуудыг аван бие даан суралцах чадвар төлөвшсөн суралцагч Flinders University-д итгэлтэйгээр үргэлжлүүлэн суралцаж чаддаг

Flinders ISC-д аАнгли хэлнийхээ мэдлэгийг сайжруулснаар их сургуулийн хичээл, лекцийг бүрэн ойлгон амжилттай суралцаж чадна.

Орчин үеийн техник хэрэгсэл

Flinders ISC-н Bedford Park кампуст нь  чанартай, сургалтын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон байдаг бөгөөд сургалтыг дэмжих олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Мөн уг кампуст:

Номын сан, IT лабораториуд, кафе, ресторан, орчин үеийн фитнес төв гээд оюутнуудад хэрэгцээтэй бүхий л зүйлс байдаг.

Бэлтгэл хөтөлбөр

Flinders ISC-н бэлтгэл хөтөлбөрийг сонгосноор нь цогц ахисан төвшний мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой бөгөөд уг хөтөлбөр нь олон улсын оюутнуудад тусгайлан зориулагдсан байдаг. Нэг ангид цөөн тооны оюутан суралцдаг учир сурагч нэг бүр багштай ойр хамтран ажиллаж их сургуулийн орчинд амжилттай суралцахад сайтар бэлтгэгддэг. Ийнхүү Flinders ISC-н бэлтгэл хөтөлбөрийг дүүргэн их сургуульд элсэх шаардлагыг хангаснаар Flinders University-д хүссэн мэргэжлээрээ суралцах боломж нээгддэг. Харин Flinders University-н элсэлтийн шаардлагыг хангаж чадаагүй оюутнуудын хувьд Diploma of Commerce болон Diploma of Science зэрэг хөтөлбөрүүдээр Flinders ISC-д суралцах боломжтой.

Вэб сайт: http://isc.flinders.edu.au