Танилцуулга

Griffith University нь Зүүн Умардын Queensland-д байдаг улсын судалгааны сургууль юм. Уг сургууль нь 1972 онд албан ёсоор байгуулагдан 1975 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд байгалийн шинжлэх ухаан, Ази судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Австралийн хамгийн анхны их сургууль юм. Griffith University нь 44000 оюутантай, бизнес, засгийн газар, гэмт хэрэг судлал, хууль, боловсрол, инженерчилэл, мэдээллийн технологи, байгаль орчин, төлөвлөлт, уран барилга, эрүүл мэнд, хүмүүнлэгийн ухаан, хэл, хөгжим, шинжлэх ухаан, нисэх онгоцны үйлдвэрлэлийн чиглэлээр бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг.

Зэрэглэл: Griffith University нь дэлхийн шилдэг 450 их сургуулийн тоонд багтдаг. Мөн 2016-2017 онд QS-с гаргасан 50-аас доош жилийн түүхтэй шилдэг 50 залуу их сургуулийн 31-т, 2015 онд Таймсаас гаргасан 50 жилийн түүхтэй дэлхийн 100 шилдэг их сургуулийн жагсаалтын 82-т тус тус бичигдсэн.

Кампус

·Gold Coast кампус: Уг кампус нь Southport-ын захад байх Gold Coast-д байрладаг. 18200 оюутантай, Griffith University-ын хамгийн том кампус юм.

·Logan кампус: Энд 2500 оюутан суралцдаг бөгөөд боловсрол худалдаа, бизнес, сувилахуй, эх барих, нийгмийн ажлын чиглэлийн хичээлүүд явагддаг.

·Nathan кампус: Brisbane-ээс 10 хүрэхгүй километрын зайд орших Toohey Forest-ын захад байдаг. Nathan кампуст 13000 гаруй оюутан суралцдаг ба бизнес, засгийн газар инженерчилэл, мэдээллийн технологи, байгаль орчин, хүмүүнлэгийн ухаан, хэл шинжлэл, хууль, шинжлэх ухаан, нисэх онгоцны үйлдвэрлэлийн чиглэлийн хичээлүүд явагддаг.

·The Mount Gravatt кампус: Nathan кампустай зэргэлдээ орших уг кампус нь Griffith University-ын нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны төв бөгөөд боловсрол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг нийгмийн нэн чухал асуудлуудыг хамарсан судалгаануудыг уг кампуст явуулдаг.

·South Bank campus: Griffith University-ын бүтээлийн төв болох уг кампус ойролцоогоор 3400 орчим оюутантай. Энэхүү кампус нь Queensland-ын урлагийн галерей, Queensland-ын номын сан болон музейтэй зэргэлдээ оршдог.

Вэб хаяг: https://www.griffith.edu.au/