Танилцуулга

Hawthorn-Melbourne нь Мельбурний их сургуулийн Хавторндох кампуст байрлах ба коллежийн оюутнууд их сургуулийн кампусын тоног төхөөрөмжүүдээс суралтандаа ашиглах бүрэн боломжтой байдаг. Hawthorn-Melbourne коллежийн оюутнуудын дийлэнх нь Австралийн их дээд сургуулиудад үргэлжлүүлэн дээд боловсрол эзэмших төлөвлөгөөтэй байдаг бөгөөд тэдгээр оюутнуудын хувьд их сургуулийн кампуст суралцан Австралийн их сургуулийн амьдралтай танилцах сайхан боломж бүрддэг.

Мельбурн их сургуулийн Англи хэлний гүүр хөтөлбөр

Та Мельбурний их сургуульд элсэхийн өмнө англи хэлний мэдлэг, сургалтын чадвараа сайжруулах шаардлагатай байна ууТэгвэл Мельбурн их сургуулийн англи хэлний гүүр хөтөлбөр танд туслах болно. Гуравдагч шатны боловсролын сургалтад бэлтгэхэд туслах уг хөтөлбөр нь 10 долоо хоног үргэлжилдэг.  

Мөн уг хөтөлбөрийг сонгон суралцаж буй оюутнуудын хувьд Мельбурн их сургуулийн зарим курсүүдэд шууд элсэн суралцах боломжтой байдаг.

Ахлах сургуулийн англи хэл

Hawthorn-Melbourne-н ахлах сургуулийн англи хэлний хөтөлбөр нь Австралид ахлах сургуульд сурахаар төлөвлөж байгаа 14-18 насны олон улсын оюутнуудад зориулсан англи хэлний курс юм. Уг курст хамрагдсанаар таны хүүхэд Австралийн ахлах сургуульд элсэхэд шаардлагатай англи хэлний академик чадвараа хөгжүүлэх болно.

Ахлах сургуулийн англи хэлний хөтөлбөр нь үдсэн 2 төвшинтэй

  • Ахлах сургуулийн англи хэл 1 – Анхан дунд – Дунд төвшин хүртэл
  • Ахлах сургуулийн англи хэл 2- Ахисан дунд – Дээд төвшин хүртэл

Коллежийн хөтөлбөрүүд

Коллежийн pathway хөтөлбөрөөр дамжуулан дараах их сургууль, коллежуудад элсэх боломжтой:

Australian College of Applied Psychology

Australian Maritime College (University of Tasmania)

Box Hill Institute

Chisholm Institute of TAFE

Deakin College

Holmesglen

Kangan Institute

La Trobe University

Navitas College of Public Safety

RMIT University

SAE Institute

Swinburne University of Technology

William Angliss Institute