Танилцуулга
 

Австралийн шилдэг их сургуулиудын нэг La Trobe University-н Сидней кампус нь 2001 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсон. Уг кампуст 22 орны төлөөлөл болсон 600 гаруй оюутан суралцдаг. Кампус нь Сиднейн олон улсын бизнесийн дүүргийн төв хэсэгт, автобусны буудал, дэлгүүр, кафед ойр байралдаг учир оюутнуудын хувьд цагийн ажил, үйлдвэрийн дадлага хийх боломж бүрдсэн.

Сидней кампус нь нягтлан бодох бүртгэл, бизнес, удирдлага, IT,эрүүл мэдийн шинжлэх ухааны бакалаврын болон бакалврын дараах түвшний курсуудийг санал болгохын зэрэгцээ бэлтгэл хөтөлбөр болон диплом олгох хөтөлбөрүүдэд оюутан сургадаг.

Номын сан

Сидней кампусын номын санд кампусын санал болгодог курсын холбогдолтой уших материал, ном зохиолууд хадгалагдаж байдаг. Кампусын оюутнууд номын сангийн уулзалтын өрөө, комьютерийн лабораторийг ашиглах боломжтой.

Веб сайт: http://www.latrobe.edu.au/sydney/