Танилцуулга
 

Navitas English нь Австралийн хамгийн том англи хэлний сургалтын төв юм. Тус төв нь үйл ажиллагаагаа явуулаад 30 жил болж байгаа бөгөөд жилд дунджаар 50 гаруй орны 8000 гаруй оюутныг англи хэлний эрчимжүүлсэн сургалтандаа хамруулдаг.

Navitas English

  • Австралийн их сургууль, коллеж, мэргэжил сургалтын төвд суралцах хүсэлтэй
  • IELTS, Cambridge болон бусад англи хэлний шалгалтыг өгөхөөр зорьж байгаа
  • Ажилд орохоор бэлдэж байгаа
  • Австралиар аялах хүлсэлтэй байгаа хэн бүхэн Navitas English-р дамжуулан англи хэл сурж болно.

Navitas English нь Австралийн дээд боловсролын байгууллагуудын итгэлийг хүлээсэн найдвартай байгууллага болохынхоо хувьд 60 гаруй pathway хөтөлбөрийг санал болгодог бөгөөд Америкийн бусад англи хэлний сургуулиуд Navitas English-тэй адил ийм олон тооны pathway хөтөлбөрийг санал болгодогүй.

Оюутнуудыг Австралийн их дээд сургуулиудад дээд боловсрол амжилттай эзэшихэд нь тусалдаг уг байгууллага нь олон улсын оюутнуудад зориулан Англи хэлний сургалтыг санал болгдог ба уг сургалт нь Charles Darwin University болон Perth’s North Metropolitan TAFE-н кампуст явагддаг. Мөн тус байгууллага нь University of Melbourne-д англи хэлний курсүүдээ санал болгодог.

Navitas English-г гуравдагч боловсролын магадлан итгэмжлэлийн хорооноос магадлан итгэмжилсний сацуу тус байгууллага нь Австралийн англи хэлний холбооны анхны гишүүдийн нэг юм.

Academic pathway хөтөлбөр

Та Австралийн их дээд сургуулиудад сурахыг хүсч байна уу? Тэгвэл таньд Navitas English-н академик англи хэлний хөтөлбөр туслах болно.

Navitas English нь 60 гаруй дээд боловсролын байгууллагуудтай шууд хамтран ажилладаг бөгөөд сургалтын төвийн оюутнуудын хувьд Австралийн их дээд сургууль, коллеж мэргэжил сургалтын төвүүдийн магистер, бакалаврийн түвшний болон гэрчилгээ олгох хөтлбөрүүдэд шууд элсэн суралцах боломжтой.

Navitas English-н Академик англи хэлний хөтөлбөрт суралцаж, амжилттай дүүргэсэн оюутнуудын хувьд төвийн хамтран ажилладаг их дээд сургууль, коллежуудад IELTS-н оноогүйгээр шууд, элсэж болдог. Тухайлбал 2015 онд Navitas English-н 2793 оюутан англи хэлнийхээ чадварыг хүссэн түвшиндөө хүртэл сайжруулан Австралид хүссэн мэргэжлээрээ суралцах зорилгоо биелүүлж чаджээ.