Танилцуулга
 

University of Queensland нь Queensland-н нийслэл Brisbane хотод байдаг, Австарлийн шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь бизнесийн удирдлага, уул уурхайн инженер, байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдээрээ Австралийн их сургуулиудыг хошуучилдаг. Австралийн хамгийн эртний их сургуулиудын нэг болох тус сургууль нь 1909 онд их хурлын шийдвэрээр байгуулагдаж байсан, edX дээд боловсролын консерцюм, Судалгааны их сургуулиудын Group of Eight, Universities 21 зэрэг байгуулагуудын гишүүн сургууль юм.

Их сургууль нь салбар коллеж, бакалаврын дараах түвшний сургууль, 6 факультетаараа дамжуулан бакалавр, магистер, докторын хөтөлбөрүүдэд оюутан бэлтгэхийн сацуу WhartonGlobal Consulting Practicum, Вашингтонын их сургуультай хамтарсан, бакалаврын дараах түвшний хуулийн хөтөлбөр зэрэг олон улсын хөтөлбөрүүдийг санал болгодог. Өмнөд Хампширийн шилдэг 10 судалгааны их сургуулийн нэг болохынхоо хувьд UQ нь Австралийн Boeing-н судалгаа, технологийн төв, Австралын биоинженерчлэл, нанотехнологийн төв зэрэг 100 гаруй судалгааны байгууллага төвүүдтэй хамтран ажилладаг.

Их сургуулийн төгсөгчид дундаас сэтгэл судлал, анагаахын салбарт 2 Нобелын шагналтан төрөн гаржээ.

Их сургуулийн нэр хүнд

  •  2017 оны дэлхийн их сургуулиудын академик жагсаалтад дэлхийд 55-д
  •  QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 47-д
  •  2017 оны Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 63-т
  •  2017 оны CWTS Leiden жагсаалтад дэлхийд 35-д тус тус бичигдсэн байдаг.

Мөн 2016 оны The Economist Intelligence Unit-с гаргасан жагсаалтын Бизнесийн удирдлагын магистерийн зэргийн хөтөлбөрийн ангилалд их сургуулийн Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистерийн хөтөлбөр нь Ази Номхон далайн орнуудыг хошуучилж, дэлхийд шилдэг 10-т багтсан. U.S. News & World Report болон дэлхийн их сургуулиудын академик жагсаалтаас их сургуулийг Австралийн байгалийн шинжлэх ухааны шилдэг байгууллагаар нэрлэсэн.

Их сургуулийн факультетууд

  •  Бизнес, эдийн засаг, хуулийн факультет
  •  Инженерчлэл, аж ахуй, мэдээллийн технологийн факультет
  •  Эрүүл мэнд, зан байдлын шинжлэх ухааны факултет
  •  Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухааны факультет
  •  Анагаахын факультет
  •  Шинжлэх ухааны факультет

Кампус

St Lucia кампус

Их сургуулийн гол кампус болох St Lucia кампус нь 1927 онд Brisbane хотын консулын шийдвэрээр баригдсан байдаг. Уг кампуст өдгөө Queensland University of Technology байрлан үйл ажиллагагаа явуулдаг.

Gatton кампус

UQ-н Gatton кампус нь 1068 га талбайг хамардаг, Queensland-н Gatton тосгоны ойролцоо орших Lawes-т байрладаг. Кампусын барилга анх 1897 онд баригдаж байсан бөгөөд 1990 оноос UQ-н кампус болжээ. Энд их сургуулийн аж ахуй, амьтан, мал эмнэлгийн шинжлэх ухаанны салбарууд байхаас гадна сургалт, судалгааны үйл ажиллагаа явагддаг.

Herston кампус

Уг кампус нь Herston-д байдаг. Энд Анагаахын факультет, нийтийн эрүүл мэндийн сургууль, Herston эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан, Клиник судлагааны төв байрлахаас гадна Сувилахуй сургуулийн сургалт судалгааны үйл ажиллагаанууд явагддаг. Кампусын анагаахын сургуулийн барилга 1999 онд Queensland-н өвд бүртгэгдсэн.

Ipswich кампус

Их сургуулийн Ipswich кампус нь Queensland-н Ipswich-д байдаг 62 акрын хэмжээтэй дотроо 20 орчим барилгаас бүрддэг. Бизнес, анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 5000 гаруй оюутан уг кампуст суралцдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан 1910 онд байгуулагдаж байсан, 13 салбар номын сантай:

  •  Уран барилга, хөгжмийн номын сан
  •  Dorothy Hill инженерчлэл, шинжлэх ухааны номын сан
  •  Fryer номын сан
  •  Gatton номын сан
  •  Эдийн засаг, бизнесийн номын сан
  •  Herston эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан
  •  Mater McAuley номын сан
  •  Австралийн эм зүйн төвийн эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сан
  •  Анагаахын сургуулийн номын сан
  •  Нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны номын сан
  •  Walter Harrison-н хуулийн номын сан
Веб сайт: https://future-students.uq.edu.au