Танилцуулга
 

SEA институт нь 1976 онд байгуулагдсан хувийн коллеж бөгөөд тус коллежийг дууны инженер, найруулагч Том Миснер үүсгэн байгуулсан. Уг сургууль нь 1977 оноос Сиднейд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны сургууль юм.

SAE institute нь аудио инженерчлэл, 3D анимешн, график дизайн, тоглоомын дизайн, дижитал кино зураг авалт, хөгжмийн зохиолын чиглэлээр оюутнуудыг сургадаг. Уг сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 15000 гаруй оюутан бэлтгэн гаргажээ.

Олон улсын оюутнуудыг засгийн газар болон SAE-н баримталдаг бодлогын дагуу элсүүлдэг.

Олон улсын оюутнуудад тавигдах академик шаардлага

  •  Сургуульд элсэх хүсэлт гаргагч нь ахлах сургууль төгссөн Англи хэлний зохих түвшнийг хангасан байх шаардалагатай.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Шалгалтын нэр

Дээд боловсрол

Мэргэжил олгох сургалт

IELTS

6.0

5.5

TOEPL /paper based/

550

527

TOEPL /internet based/

60

46

Кампус

SAE-н Adelaide-дах кампус нь Adelaide төв бизнесийн дүүргийнзахад байрладаг.

SAE Byron Bay: Уг кампус нь Австралийн хамгийн алдартай далайн эрэг хүрэх замд байрладаг.

Номын сан

SAE-н номын сан нь сургуулийн бүхий л сурагч багш ажилчид факултетад үйлчилдэг. Энд хэвлэмэл ном зохиол сэтгүүлийн эмхтгэлээс гадна цахим ном зохиол материалууд хадгалагддаг. Тус номын сангийн гол зорилго нь оюутан сурагчдыг хэрэгцээтэй баримт материалаар хангаж суралцах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.
Веб сайт: http://www.sae.edu/